Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2015 оны тавдугаар сарын 01-ний баасан гарагт 09:00 цагаас эхэлнэ.
Хэлэлцэх асуудлууд:
Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хаалттай дэгээр, хэлэлцэх эсэх/:
14.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Татварын эрх зүйн орчин цаашид авах арга хэмжээний талаар.
Холбоотой мэдээ
Comments are closed.