Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хуурай салхитай байх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2015 оны 04 дүгээр сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар сэрүүсч 13-18 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 11 хэм дулаан, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
2015 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 30-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар, 5-р сарын 1-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 2-нд төв, зүүн зүгийн ихэнх нутгаар, 3-нд говь болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 30-нд секундэд 12-14 метр, 1, 2-нд секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 2-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.