Хавар болж сургуулиуд төгсөлтийн баяраа тэмдэглээд хөл хөдөлгөөн ихтэй болдог билээ. Энэ жил Нийслэл хотын хэмжээнд 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 213 сургуулийн нийт 26102 сурагч, 94 их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нийт 22000 орчим оюутан төгсөх гэнэ.
Тэгвэл Нийслэлийн боловсролын газраас энэ жил Ерөнхий боловсролын 1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглосон байна.
Их дээд, сургуулийнхан “Эрдмийн баяр” болгон тэмдэглэж төгсөгчид тайлант өдөрлөгийг зохион байгуулах, шагнах урамшуулах үйл ажиллагаа явуулах юм байна. Мөн дүүргүүдэд эрдмийн баярыг тогтсон хугацаанд тэмдэглэх удирдамжийг хүргүүлжээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.