Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнөөдрөөс бүртгэж эхэллээ.
Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5 мянга 963 суралцагч, есдүгээр ангийг 20 мянга 114 суралцагч төгсөх аж.
Харин энэ оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27 мянга 614 хүүхэд, 10 дугаар ангид 16 мянга 91 суралцагч элсэх судалгаа гарсан байна. Ингэснээр сургуулиудад 380 орчим бүлэг нэмэгдэхээр байгаа юм байна.
Нийслэлийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элслэлтийг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар болжээ. Нэгдүгээр ангид 2009 оны нэгдүгээр сарын 01-нээс 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн бүх хүүхдийг элсүүлэх юм байна. Харин таван настай буюу 2010 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн.
Хамран сургах тойргийг шинэчлэн тогтоосон 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны А/32 дугаартай тушаалыг Нийслэлийн боловсролын газрын www.edub.edu.mn сайтад байршуулжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.