antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 27, 2015 Comments are off

Хан-Уул дүүргийн 300 орчим залуу ажилтай, орлоготой боллоо

нийтлэсэн Admin

niigemМонголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс санаачилсан “Амжилтын гараа” өдөрлөгт оролцлоо. Өдөрлөгт “Номин холдинг”, “Эко констракшн”, “Рэс”,  “Мах маркет”, “Монгол тэнхлэг”, “Монгол хьюндай автомотив”, “Цэц налуу экологи”, “Фин фак”, “Кашмер холдинг”, “MMCG”, “Миний сайншанд” ХХК зэрэг аж ахуй нэгжүүд оролцсон юм.  Уг өдөрлөгт Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй 460 гаруй ажил хайгчид идэвхитэй хамрагдлаа. Эдгээр ажил хайгчдаас байнгын болон цагийн ажилд 296 хүн бүртгүүлснээс 260 хүн шууд ажлын байранд зуучлагдсан юм.

Мөн Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн хамт олон өдөрлөгт хүрэлцэн ирсэн ажилгүй иргэдэд мэргэжлийн болон давтан сургалтын тухай танилцуулга мэдээлэл хийж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгохын зэрэгцээ зөвлөгөө өгөн ажилд зуучлах үйлчилгээгээ үзүүлсэн юм.  Ажил хайгчид Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн цагийн ажлыг байрыг ихээр сонирхож байсан бөгөөд амралтын өдөр, оройн ээлжинд, ажлынхаа хажуугаар цагийн ажил хийх хүсэл их байгаагаа ч  дуулгаж байлаа.  

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car