antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 23, 2015 Comments are off

Хан-уул дүүргийн 13 хороонд хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

нийтлэсэн Admin

ХУД-ийн 13 дугаар хороонд “Гроватз” ХХК-ний гахайн аж ахуйн гахайд Улсын мал эмнэлэг, ариун цэврийн Төв лабораторийн 2015 оны 4-р сарын 2-ны өдрийн 65, 66 тоот шинжилгээний дүнгээр “Гахайн сонгомол мялзан” оношлогдсон тул дүүргийн Засаг даргын 2015 оны 04-р сарын 02-ны өдрийн А/87 дугаар захирамжийн дагуу хорио цээр дэглэм тогтоон, өвчилсөн 691 толгойгахайг холбогдох байгууллагууд хамтран  зохих зааврийн дагуу  устгаж,  ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.

6112

Хорио цээрийн дэглэм тогтоосон бүсэд байнгын пост ажиллуулан, хийгдэж байгаа цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн чанар, ариутгалын бодисын чанарт хяналт тавин ажиллаж байна.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа гахайтай аж ахуй нэгж, иргэний гахайг мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд бүрэн хамруулаад байна. Үүнд: 5 аж ахуй нэгж, 93 иргэний 6469 толгой гахай хамрагдсан.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car