antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2015 Comments are off

Шоу бизнест эргэлдэж байгаа их мөнгөнөөс “шанагадъя”

нийтлэсэн Admin

Хаана ч байхгүй, давтагдашгүй өв соёл, эх түүхээ харуулсан чанартай бүтээл хийгээд шоу бизнесийн ертөнцөд эргэлдэж байгаа их мөнгөнөөс “шанагадья” гэсэн санааг илэрхийлэх уран бүтээлчдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Гэвч энэ сайхан санаа нь мөнгө гэсэн ганц босгонд тээглээд хэрэгжилгүй байсаар байна. Тэгвэл Ерөнхий сайдын ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдэл энэ босгыг хавьгүй намсгачих шиг болов.

Монгол Улс валютын нөөцөө нэмэгдүүлэх, нэмэлт эх сурвалжийг бий болгох ажилд хамаг анхаарлаа чиглүүлээд байгааг бид мэдэж байгаа. Ерөнхий сайдын хэлсэн үгэнд “Монголд ирээд буцсан дэлхийд алдартай “Марко поло” цувралын уран бүтээлчидтэй тус киноны хоёрдугаар цуврал дээр хамтрахаар тохиролцлоо. Монголд шинэ кино студийн барилга байгууламж барьсан тохиолдолд Марко Пологийн 3, 4 дүгээр цуврал, дараа нь Чингис хааны цуврал кинонуудыг хамтран хийхээр тохиролцлоо” гэсэн өгүүлбэр байсан нь загатнасан газар маажих шиг болсон юм.

“Марко Поло” цувралыг бүтээсэн “Нетфликс” бол интер­нэтийн шоу бизнест маш амжилттай явж байгаа компани. Контент тус бүр дээр төлбөр төлдөг зарчмаас татгалзаж, сар бүр ижил хэмжээний төлбөр төлөөд бүх контентийг үзэх эрх өгөх болсноор хэрэглэгчийнхээ тоог эрс нэмэгдүүлж чадсан. Өөрөөр хэлбэл, сар бүр 10 ам.доллар төлөөд бүх контентийг нь үзэж болдог гэсэн үг. “Марко Поло” эхний цувралын 10 ангийг 90 сая ам.доллараар бүтээсэн нь компанийн түүхэн дэх хамгийн их төсөвтэй бүтээл болсон гэж байгаа ч үүний дараа 2.6 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлсэн гэсэн мэдээлэл гарсан байна.

Эдгээр хэрэглэгчдээс сар бүр 23 сая ам.доллар хурааж байна гээд бодохоор ашигтай наймаа болох нь илэрхий. Хэвлэлд тус компанийг Хубилай хааны тухай кинонд мөнгө хайрлахгүй байгаагийн учрыг “Олон улсад хэрэглэгчийнхээ тоог нэмэгдүүлэх зорилготой” хэмээн тайлсан байсан.

Үнэхээр ч энэ төсөл дээр ажилласан баг интернациональч, тэр тусмаа “Нетфликс” хэрэглэгч багатай орны уран бү­тээлчид байгаа нь харагдана. Марко Пологийн дүрд Италийн жү­жигчин, Аригбөхийн дүрд монгол жүжигчин, бусад дүрд БНХАУ-ын жүжигчид, найруулагчаар Норвегийн уран бүтээлчид гээд л.

Зураг авалтыг нь Малайзад хийсэн. Компанийн энэ бодлого үр ашгаа өгч, 2015 он гарахын өмнөхөн БНХАУ-ын интернэтийн аварга компани Tencent-тэй гэрээ хийж чадсан байх жишээтэй. Шоу бизнест амжилттай яваа хүн бүхний хорхойг хүргэдэг атлаа цензурээс болж тэр бүр давж чаддаггүй тэр хил хязгаарыг “Нетфликс” амжилттай давчихлаа. 1.3 тэрбум хүнтэй зах зээлийг өөртөө нээлээ шүү дээ. Ийм ирээдүйтэй компанитай хамтрах нь зөв.

Болдог бол төр биш хувийн хэвшлийнхэн л бизнесийн зарчмаараа ийм ажлуудыг барьж авч, олон улсын тавцанд гарах ёстой байгаа юм. Гэхдээ эхний ээлжинд яах вэ, Засгийн газар ороход болно. Гол нь гадны баян компанийг зүгээр дэмжих биш, тодорхой хөрөнгө оруулаад ашиг хүртдэг байх аж ахуйн тооцоотой ажиллах нь чухал болов уу.

Эх сурвалж: mmInfo.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car