Apr 16, 2015

Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дуусахад дөрөв хоног үлдлээ. Боловсролын үнэлгээний төв энэ жилийнхээ элсэгчдийг хоёрдугаар сарын 9-нөөс eec.mn цахим хаягаар бүртгэж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 20-ны 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн хувьд шалгалт өгөх нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй байна. Шалгалтын бүртгэлээ цуцлах тохиолдолд хураамжийн 70 хувийг эргүүлэн олгоно. Харин бүртгэл дууссаны дараа ямар нэгэн шалтгаанаар шалгалтад ороогүй тохиолдолд хураамжийн мөнгийг эргүүлэн олгохгүй, бусдад шилжүүлэн тооцохгүй гэдгийг албаныхан хэлж байна. Боловсролын үнэлгээний төвийнхөн энэ жилийнхээ шалгалтын хуваарийг гаргасан байна. Элсэлтийн ерөнхий шалгалт түүхийн хичээлээр эхлэх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.