Ойрын өдрүүдэд цаг агаарын байдал тогтворгүй байх тул иргэд, олон нийтийг болзошгүй аюул ослоос сэрэмжлэхийг Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийт нутгаар цаг агаарын байдал тогтворгүй байх аж. Иймд иргэд бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн өөрчлөлттэй иргэдэд тавих хараа хяналтаа сайжруулах, малчид малаа холын бэлчээрт бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхэд мал явуулахгүй байхыг сэрэмжлүүлэв.
Өнгөрөгч гуравдугаар сард болсон цасан шуурганы үеэр хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн өөрчлөлттэй иргэд гэрээсээ одож, сураггүй алга болсон тохиолдол гарч байсан. Түүнчлэн цаг агаар муудаж, таагүй нөхцөл байдал үүсвэл зарим зам, давааг хааж болзошгүйг анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.