Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь өлсгөлөн зарлах гэнэ. Авлигатай тэмцэх газраас түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд баривчлан саатуулсан билээ. Хорих ангид байх хугацаанд батлан даалтад гарч, хэргээ шалгуулах хүсэлтийг шат шатны прокурор, шүүхэд таван ч удаа гаргасан боловч татгалзсан хариу авсан байна. Иймээс өлсгөлөн зарлахаар шийдсэн боловч хорих ангийн эмнэлгээс түүнд нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийгээд эрүүл мэндийн байдал нь өлсгөлөнг даах чадваргүй гэсэн дүгнэлт гарч өлсгөлөн зарлахыг нь хориглосон байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.