antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

ШТС-ын эмэгтэйг буудаж хөнөөсөн этгээдүүд талийгаачийн танил байж болзошгүй

нийтлэсэн Admin

Өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймгийн Батсүмбэр сумын “Цагаан далай” ШТС-д хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Энэхүү ШТС-ыг ажиллуулдаг байсан 37 настай Д.Лхагвасүрэнгийн баруун гуянд нь хутгалж, түү­ний эхнэр Далайг тол­гойд нь буудан амь насыг нь хохироосон.

Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Улаан­баа­тараас гадагш гарч, орж бай­гаа машиныг шалгаж, сэ­жигтэй гэсэн хүмүүсийг саа­­туулж байсан. Гэтэл өнөөд­­рийн байдлаар гэмт эт­гээ­­дүүд олдохгүй байгаа нь ха­рам­салтай.

Хэрэг гараад удаагүй бай­­хад сэжигтэй дөрвөн эт­гээ­­дийг саатуулан шалгаж, ба­­раг л хэрэг хийсэн этгээ­дүү­дийг барьчихсан гэх сэт­гэгд­лийг төрүүлж байв. Ха­рин шалгах явцад дээрх дөр­вөн хүн энэ хэрэгт ямар ч хол­бог­дол­гүй нь тогтоогдож, сул­лагдсан аж. Хэрэг үйлдсэн гэмт этгээдүүд хаана, юу хийж яваа нь одоогоор то­дор­хой­гүй байна.

Тэгвэл манай сурвалжлах баг аймшигт хэрэг үйл­дэг­дээд гурван долоо хонож бай­хад хэрэгтнийг илрүүлэх явц ямар байгаа талаар сур­валж­лахаар Төв аймгийн Бат­сүм­бэр сумыг зорьсон юм.

Биднийг сумын төв рүү ороход хамгийн захад байх ШТС угтлаа. Тус ШТС-ын түгээгчээс хэрэг гарсан газ­рыг асуухад “Сумын хойд за­хад байгаа. Ажиллаж эхлээд нэ­лээн хэд хонож байгаа гэсэн. Ямар ч байсан эзэнтэй бай­гаа. Яг хэн ажиллаж бай­гааг нь сайн мэдэхгүй” хэ­мээн хэлсэн юм.

Ингээд бид цааш хөдөлж, су­мын төвийн хойд талд байх “Цагаан далай” ШТС-д оч­лоо. Биднийг очиход үйл ажил­лагаа нь хэвийн яваг­даж байв.

ШТС-ын түгээгч хийж бай­сан Зул гэгч залуу хохирогч Д.Лхаг­­­васүрэнгийн оронд ажил­­лаж байгаа аж.

Тэрбээр “Цагаан далай” ШТС ажиллаж эхлээд долоо хонож байгаа гээд өөр зүйл ярихыг хүссэнгүй. Тус ШТС-ын хажууд хүнсний дэлгүүр байдаг юм билээ.

Дэлгүүрт худалдагчаар ажил­ладаг Дэнсмаагаас за­рим зүйлийг тодруулсан юм.

 

-Та энэ дэлгүүрт хэзээ­нээс ажиллаж эхэлсэн бэ?

-Удаагүй байна. Ажилд ороод долоо хонолоо. Ер нь ажилчид нь бүгд солигдсон. Зул бид хоёр нэг өдөр орсон.

-Одоо хэдэн хүн ажиллаж бай­гаа вэ?

-Надтай нийлээд гурван хүн ажиллаж байна. Зул нэг хүн­тэй ээлжилж ажилладаг юм.

-Өмнө нь ямар хүн энэ дэлгүүрт ажилладаг байсан юм бол?

-Талийгаач эмэгтэй дэл­гүүрт ажиллаж, түүний нө­хөр Д.Лхагвасүрэн ШТС-д ажил­ладаг байсан.

-Та өмнө нь ажилладаг бай­сан Д.Лхагвасүрэнгийн гэр бү­лийг хэр сайн таних вэ?

-Сайн танина. Их л то­хи­той томоотой хүмүүс. Ха­жуу талын өрөөнд амь­дардаг бай­сан. Гурван хүүхэдтэй. Хоёр том хүүхэд нь хотод их сургуульд сурдаг. Бага нь энэ сумын сургуулийн гурав­ду­гаар ангид сурдаг байсан.

-ШТС-аас талийгаачийн гэр бүлийхэнд хохирол ба­раг­­дуулах талаас ямар нэ­гэн тусламж үзүүлсэн бо­лов уу?

-Мэдэхгүй. Манай эзэн чинь өмнө нь энд ажилладаг бай­сан Д.Лхагвасүрэнгийн аав нь шүү дээ. Дамдиндорж гэдэг хүн байдаг юм. Хэрэг гарсан үед манай сум их л түгшүүрийн бай­сан. Цаг­даа­гийн газраас мэ­дээлэл өгсөн хүнд гурван сая төгрөг өгнө гэсэн зарлал дэл­гүүр бүрийн үүдэнд наа­чих­сан байсан. Одоо алга бол­чихсон байна лээ.

-Д.Лхагвасүрэнгийн ха­маа­тан садан гэх хүмүүс энэ суманд байгаа юу?

-Байхгүй. Тэгээд ч манай эзэн хэн нэгэн хүнд ямар ч зүйл ярьж болохгүй гэсэн.

-Холбогдох утасны дугаа­рыг нь өгч болох уу?

-Би утсыг нь мэдэхгүй. Зул л мэдэх байх.

-Танай дэлгүүр болон ШТС хэдэн цаг хүртэл ажил­ладаг вэ?

-Өмнө нь 24 цаг ажил­ладаг байсан. Хэрэг гарснаас хойш оройн 22 цаг хүртэл  ажиллаж байгаа. Дэлгүүрт хүн орж ирэхгүй орлого муу­тай байна. Ийм хэрэг гарсан бо­лохоор хүмүүс орж ирэхээ больсон. ШТС-аар хүмүүс үйлч­лүүлж байгаа.

-Тэр өдөр юу болсон юм бол?

-Мэдэхгүй. Талийгаачийг буудаад, Д.Лхагвасүрэнг хут­галсан юм гэсэн.

-Д.Лхагвасүрэн эмнэлэгт хэвт­сэн юм уу?

-Үгүй. Хөнгөн шархадсан болохоор эмнэлэгт хэвтээгүй. Ажил явдлыг нь өнгөрөөгөөд эндээс явсан.

-Талийгаач эмэгтэйн ха­ма­атан садан гэх хүмүүс энэ суманд байгаа юу?

-Байхгүй. Эндхийн хүн биш. Өөр нутгийн хүн шүү дээ.

-Хүүхдүүд нь хаана бай­гаа юм?

-Хэрэг гарсны дараа бүгд хот руу нүүсэн.

Дэлгүүрийн худалдагч үүнээс илүү зүйлийг ярь­сангүй.

“Цагаан далай” ШТС-аас цааш хөдөлж, сумын хү­мүүсээс Д.Лхаг­васү­рэнгийн ха­маатан садан байдаг талаар асууж сурагласан юм.

Нутгийн хүмүүсийн хэлж бай­гаагаар тус ШТС-ын эзэн болох Дамдиндоржийн эх­нэрийх нь ах болох Төмөрхүү нь Батсүмбэр суманд тэдний фермд малчин хийдэг тухай хэлж өгсөн юм. Бид  асууж су­рагласаар Төмөрхүүгийн ажил­ладаг нэгдүгээр фермд оч­сон.

Фермийн хашаанаас мо­­рин тэ­рэг хөллөсөн хүн гарч ир­сэн нь Төмөрхүү байв. Тө­мөрхүүгээс хэргийн та­­лаар тод­руулах гэсэн бо­ловч “Би ямар нэгэн зүйл ярихгүй. Худал үнэн нь мэ­дэг­дэхгүй янз бүрийн юм хэвлэлүүдэд их бичсэн бай­­на лээ. Манай гэрийн зур­­гийг сонинд гаргасан бай­­сан. Д.Лхагвасүрэнгийн гэр гэж. Гурван хүүхэд нь жаа­­хан хүүхдүүд гэж ямар ч ор үндэслэлгүй ярих юм. Хоёр том хүүхэд нь хо­тод сур­гуульд сурдаг” хэ­мээн их л уур­тай байв. Д.Лхаг­ва­­сү­рэн­­тэй холбогдох утас­ны ду­гаа­рыг өгөөч гэхэд “Ца­г­­даагийн газ­раас биш л бол өөр хүнд утасны дугаар өгч болохгүй гэсэн. Тэгээд ч та нартай Д.Лхагвасүрэн уул­зах­гүй байх. Олдох ч үгүй биз дээ” гэж хэлээд ха­шаа­ны­хаа хаалгыг цоожлон гэр­тээ ор­сон юм.

Бид цааш хөдлөөд Батсүм­бэр сумын захиргааны дэр­гэ­дэх цагдаагийн хэсэгт очиж, цаг­даа Эрдэнэтунгалагтай уулз­лаа. Тэрбээр хэлэхдээ “Одоо­гоор хэргийг шалгасаар бай­на. Ямар нэгэн мэдээлэл хийх боломжгүй” гэхээс өө­рийг хэлсэнгүй. Сумын төвийн урд байх ШТС-д ирж, түгээгч Лхагваа­тай цөөн хором хууч хөөр­лөө. Тэрбээр “Энэ хэрэг гарс­наас хойш айдас түг­шүү­рийн байдалтай бай­гаа. Ма­най сумаар таньж, мэ­дэх­гүй олон хүн гарч ор­дог. Удирдлагууддаа хам­гаа­лал­таа өндөржүүлэх тал дээр анхаарахгүй юм уу гэж хэлэхэд нэг их ойшоохгүй байгаа. Хэрэг гарахаас өмнө манайх 24 цаг ажилладаг байсан. Одоо 22 цаг хүртэл ажиллаж байгаа. Цагдаа нар манай ШТС-ыг хаана гэсэн шаард­лага тавьж байсан шүү” хэмээн ярьсан юм.

Биднийг ярилцаж байхад нутгийн хүмүүс бензин ава­хаар дараалал үүсгэж байв. Тус ШТС-ын түгээгч Лхагваа гуай “Цагаан далай”-аас очоод бензин авчих гэхэд, жо­лооч нар “Үгүй, танайхаас ав­на. Тэр чинь чөтгөртэй” хэ­мээн хэлж байв.

Бидний зорилго талий­гаач эмэгтэйн нөхөр Д.Лхаг­ва­сүрэнтэй уулзах байсан ч сур­гийг нь гаргаж чадаагүй юм. Хэрэг гараад олон хоног өн­гөрсөн хэдий ч өнөөдрийг хүр­тэл гэмт этгээд олдоогүй бай­на. Хамгийн ихээр ан­хаарал татаж байгаа зүйл бол галт зэвсэг хэрэглэж, хү­ний аминд хүрсэн хүмүүс та­лийгаачийн нөхрийг хөнгөн хут­галаад явсан нь сонин. Нутгийн хүмүүсийн ярьж бай­гаагаар гэмт этгээдүүд яарч сандарсандаа нэг сая төг­рөгийг нь унагаад ШТС-ын арын дэнжээс машинд сууж, зугтсан байсан гэж ярьц­гаах юм билээ. Тэрхүү сая төгрөг нь хэргийн газрыг шалгахад олдсон аж.

Ямартай ч тус хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгсөн хүнд гурван сая төг­рөгийг Төв аймгийн цаг­даагийн газраас өгөх аж. Ийм өндөр үнэ санал болгож байхад гэмт этгээд олдохгүй байгаа нь хачирхалтай. Хэрэг үйлдсэн гэх үл таних гурван эт­гээд нь “Цагаан далай” ШТС-ыг сайн судалсан гэдэг нь ойл­гомжтой. Тэр бүү хэл гад­наа камертай байсан ч ямар нэгэн бичлэг дүрс гэ­хээр зүйл бичигдээгүй бай­сан аж.

Манай улсын цагдаагийн ажилтнууд хүн амины онц ноцтой хэргийг яаж ийгээд л илрүүлсэн гэж сонсогддог. Гэвч эл хэргийг үйлдсэн эт­гээ­дүүд олдохгүй байна. Та­лийгаач эмэгтэйг буудаж хө­нөөчихөөд, нөхрийг нь хут­галж зугтаасан этгээ­дүүд ойр дот­ны хүмүүс байсан байж болзош­гүй хэмээн орон нутгийн ир­гэд ярьж байлаа.

Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car