Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Унгарын улсын Ерөнхийлөгч Янош Адер, гэргий Анита Херцегийн хамт өнөөдрөөс эхлэн манай улсад албан ёсны айлчлал хийж байна.
Үүнтэй холбогдуулан Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөгөөр замын хөдөлгөөний хязгаарлалт хийх тул та бүхнийг энэ үеэр бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцож, мэдээллийг цаг бүрт нь Авто радио 96.3 радигоор хүлээн авч сонсоно уу?
Цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж хамтран ажиллахыг иргэд та бүхнээс хүсэж байна.
Айлчлал энэ сарын 16-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.