antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2011 Comments are off

Хэн нэгэн хүний явуулгаар ийм зүйл хийсэн байж магадгүй

нийтлэсэн Admin

Өнгөрсөн сарын 14-нд Сон­гинохайрхан дүүргийн нэг­дүгээр хороонд үл таних хоёр этгээд Г.Отгонзул охинд тариа хийхийг завдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Манай мэдээллийн мө­рөөр прокурорын газраас Сонгинохайрхан дүүргийн Цаг­даа­гийн хэлтэст шал­гаж илрүүлэх үүргийг өг­­сөн.

Харин өнөөдрийг хүр­тэл гэмт этгээдүүд олдоо­гүй байна. Тухайн үед Г.Отгон­зул охи­ныг гэртээ байхад нь н­э­рээр нь дуудаж, найз залуу­гийн чинь ах нь байна. Манай дүү гэртээ ирэхгүй нэлээд хэд хонолоо. Чамаас энэ та­лаар асуух юм байна гэж хэ­лээд гэрээс нь гаргасан. Г.Отгонзулыг гэрийнх нь ойрол­цоох дэлгүүрийн ард аваа­чин тариур­тай шингэн хий­хийг орол­дохын зэрэгцээ янз бүрийн үгээр доромжилж, айлган сүрдүүлсэн билээ.

Хэрэг гарсны маргаашаас Г.Отгонзулын бие нь муу­даж, ухаан санаа нь орж гарч байсан тухай бид мэ­дээлж байсан. Хэргийг ил­рүүлэх үүрэг авсан Сон­гино­хайрхан дүүргийн Цаг­даа­гийн хэлтсийн алба хааг­­чид Г.Отгонзулын гэрт шал­галт хийж олон төр­лийн эм тариаг хураан ав­сан юм би­лээ. Энэ талаар бид Г.От­гон­зу­лын ээжтэй уул­заж, цөөн асуултад хариулт ав­лаа.

-Г.Отгонзулын бие гай­гүй юу?

-Өмнөхөө бодвол гайгүй болсон. Бие нь муу байхдаа их хэцүү байсан. Унаж та­таж, ухаан алдаад бие нь нэлээд муу байсан. Хичээлдээ ч явж чадахгүй, долоо хоног чө­лөө авч гэртээ байсан.

-Танай гэрээс олон янзын эм тариа олдсон гэсэн. Г.От­гон­зул өөрийгөө тарь­чихсан юм биш биз дээ?

-Юу гэж өөрийгөө тарьж байх юм. Тийм хүүхэд биш. Даруухан ухаантай охин. Манай бэрийн хэрэглэж бай­сан эмний хайрцагнуудыг ца­г­даа нар хурааж аваад яв­сан. Миний ууж байсан эм хүр­тэл байсан шүү.

-Одоо Г.Отгонзул хаана бай­гаа вэ?

-Хичээлдээ явчихсан. Хэ­рэг гарахаас өмнө Зайсан руу сургуульд явдаг байсан. Одоо бид гэртээ ойртуулж, эндхийн сургуульд оруул­сан.

-Дахиж сэжигтэй гэхээр хүмүүс танай энүүгээр ха­рагд­сан уу?

-Сэжигтэй гэхээр хү­мүүс харагдаагүй. Одоо бол­тол олдохгүй байгаа боло­хоор айдастай л байх юм. Ямар­таа л охиноо сур­гуулиас нь гаргах вэ дээ.

-Г.Отгонзулд тариа хий­хийг оролдсон этгээдүүд нэ­рээр нь дуудаж гэрээс нь гар­гасан гэсэн. Таньдаг хүмүүс нь байсан юм биш үү?

-Харин л дээ. Магадгүй тань­даг хүмүүсийн явуулгаар айлгаж сүрдүүлсэн байхыг үгүйсгэхгүй л юм.

-Биднийг анх ирэхэд Г.Отгонзул шинжилгээ өгсөн гэж байсан. Шинжилгээнийх нь хариу ямар гарсан бэ?

-Зүгээр гарсан. Тухайн үед айж цочирдсондоо нүд­нийх нь хүүхэн хараанд өөрч­лөлт орж, ухаан санаа нь орж гарч, дэмий балай юм яриад байдаг байсан. Одоо бол урьдынх шигээ хэвийн бол­сон. Г.Отгонзулын ээж үүнээс өөр зүйлийг хэлээгүй юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car