Монголын оюутны холбооноос оюутнуудыг нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн мэдээллийг үгүйсгэж мэдэгдэл гаргасан байна. Тэрээр “Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн худал ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байгааг Монголын Оюутны Холбооноос албан ёсоор няцааж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор ирэх зургадугаар сарын 30 хүртэл олгогдсон байдаг тул оюутнууд та бүхэн дээрх өдрийг хүртэл нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих юм” гэжээ. Тиймээс оюутнууд ирэх зургадугаар сарын 30-н хүртэл нийтийн тээврээр ямар ч асуудалгүй зорчих юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.