antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 7, 2015 Comments are off

Багануур дүүрэгт гэмт хэргийн улмаас 19 хүн нас баржээ

нийтлэсэн Admin

prokurorДүүргийн 3 дугаар прокурорын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын 2015 оны төлөвлөгөөнд “Эрүүгийн нөхцөл байдлын тоон мэдээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан тодорхой төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах арга хэмжээ авах” ажил тусгагдсаны дагуу Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдлыг судлав.

Судалгааны дүнгээс үзвэл Багануур дүүргийн болон харъяалах нутаг дэвсгэрт гарсан 23 гэмт хэргийн улмаас 37 хүн хохирсоноос 19 хүн нас барж, 13 хүн хүндэвтэр, 5 хүн хүнд гэмтэж хохирсон нь жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох журам, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг баримталдаггүй, энэ талаархи мэдлэг, сахилга хариуцлага сул, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, явган хүний гарам руу ойртон ирэхдээ хурдаа хасдаггүй, гарцаар гарч яваа явган зорчигч нарт зам тавьж өгдөггүй, согтуугаар машин жолоодох зэрэг байдлаар нөгөө талаар стандартын шаардлага хангаагүй зам, эвдрэл гэмтэлтэй зам харгуй, замын тэмдэг тэмдэглэгээ хангалтгүй, жолооны курсуудын чанаргүй сургалт зэрэг нь гэмт хэргийн тоог нэмэх үндсэн шалтгаан болж байна гэж дүгнээд цаашид авах арга хэмжээний талаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга, албан тушаалтнуудыг оролцуулан ажил хэргийн уулзалт ярилцлагыг прокурорын газраас санаачлан зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулах, Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон прокурорын газрын хяналтын харъяа Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумдын засаг дарга нартай хамтран тодорхой ажил зохион байгуулахаар шийдвэрлэв.

Uls.mn Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car