antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 6, 2015 Comments are off

Хаврын чуулган нээлтээ хийлээ

нийтлэсэн Admin

chuulganneeltЭнэ оны ээлжит хаврын чуулган нээлтээ хийж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм.  Тэрбээр чуулганыг нээж хэлсэн үгэндээ улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд хүн бүр идэвхи, санаачлагатай байхыг уриалаад хөрш орнууд болон гуравдагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,  эрдэс баялгийнхаа экспортын хэмжээг нэмэгдүүлэх  талаар Засгийн газар  анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм. Түүнчлэн энэ удаагийн парламентад нэг жил үлдэж байгааг сануулж, хугацаа бага үлдсэн учраас олон ажил амжуулах хэрэгтэй анхаарууллаа.

Энэ хаврын чуулганаар нийт 34 хуулийн төсөл хэлэлцэхээр товлосон бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт, Улс төрийн намуудын тухай хууль болон Намуудын санхүүжилтийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай зэрэг олны анхаарлыг татаж буй хэд хэдэн чухал хуулийн төслүүд байгаа.
Ингээд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын дарааллыг сонирхуулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car