Өчигдөр өглөө 06 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Сайншанд суман дахь “Сод Монгол” ШТС-ыг дээрэмдсэн хэрэг гарчээ. Баг зүүсэн эрэгтэй хүн тус ШТС-д орж хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг дээрэмдээд зугтжээ.
Сайншандын хэлтсийн цагдаагийн алба хаагчид хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн 27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгалтын ажиллагаа хийгдэж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.