antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 31, 2015 Comments are off

Дуут гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх Ажлын хэсэг байгууллаа

нийтлэсэн Admin

zamiintemdeg dohioНийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/232 дугаар захирамж гаргаж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах зорилгоор дуут  гэрлэн дохио байрлуулах суурь судалгаа хийх Ажлын хэсгийг баталлаа.
Суурь судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх судалгааны ажлыг  2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 09-ний хооронд  явуулахыг нийслэлийн Нийгмийн  халамж үйлчилгээний газарт, дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардал 3 сая 425 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг НЗДТГ-т даалгалаа.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд  үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car