Монголын даамын холбооны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нөөс 27-ны өдрүүдэд болж өндөрлөжээ. УАШТ-д хагас шигшээгээс шалгарсан 11, мөн өнгөрсөн оны улсын аваргын эхний гурван байрын тамирчид тойргийн журмаар өрсөлдсөн байна. Тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг найман хожил, дөрвөн тэнцээ, нэг хожигдол авч 20 оноогоор түрүүлжээ. Спортын мастер Ц.Отгонбилэг 20 оноогоор мөнгө, их мастер Г.Ганжаргал 17 оноогоор хүрэл медаль хүртсэн байна. Харин дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, С.Даваадорж нар IV-V байрт шалгарсан байна. Эмэгтэйчүүдээс спортын мастер М.Одгэрэл 20 оноогоор түрүүлж, улсын аварга болсон бол спортын мастер Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн нар адил 18 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ. Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний зургаан байрт шалгарсан тамирчид дөрөвдүгээр сарын 25-нд Узбекстаны Ташкентэд болох Азийн аваргад оролцох эрхтэй болсон байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.