antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 12, 2011 Comments are off

Хар тамхины хэргээр саатуулагдсан залуу Төрийн нарийн бичгийн даргын хүү байв уу

нийтлэсэн Admin

Манай улсын хоёр иргэн хар тамхи зөөвөрлөж яваад БНХАУ-ын цагдаагийнханд баригдсан тухай хэвлэлээр нэг хэсэгтээ л шуугисан. Тэгтэл өнөөх хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан иргэдийн талаарх янз бүрийн мэдээлэл бидэнд ирсээр байна.

Хоёрын сарын өмнө хил дамжиж явахдаа хэсэг залуус брендийн бараа зөөвөрлөж явсан ч хэрэг бишдэж, тээшин дотроос нь “хар тамхи” илэрсэн. Энэ хэргийн талаарх янз бүрийн мэдээ гарсаар байгаа ч тоймтой хариу гараагүй л байна.

Түүнчлэн энэ хэргийн талаарх янз бүрийн сэжиг таамаг байгаагийн нэг нь өнөөх залуусыг хүмүүстэй үгсэн тохиролцон “хар тамхи” зөөвөрлөсөн гэх манай улсын хоёр иргэн бусдад мэхлэгдсэн байх магадлалтай байгаа гэнэ. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа тул хэргийн талаарх мэдээлэл Гадаад хэргийн яаманд ч дэлгэрэнгүйгээр ирж амжаагүй байна. Ямартай Хятадын хилээр хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан гэгдээд буй оюутан залуусын нэг Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү байсан бололтой гэнэ. Тус өдөр оюутан залуу өөрийн найзын хамтаар Сингапураас Улаанбаатар руу онгоцоор ирж яваад Бээжингийн онгоцны буудал дээр гар тээшээ шалгуулах явцад цүнхнээс нь ийн илэрсэн байна.

Одоогоор ГХЯ Хятад улстай ялтан солилцоо хийх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу урд хөршид ял эдэлж буй Монгол иргэдээ нутагт нь авчруулахаар болж байгаа юм. Уг гэрээ хүчин төгөлдөр болохоос ч өмнө Манай улс урд хөрштэй цөөн тоогоор ялтан солилцож байсан юм байна. Хятад улсын хорих ангид одоогоор манай улсын 20 орчим иргэд янз бүрийн хэргээр ял эдэлж байгаа юм байна. Мөн энэхүү ялтан солилцооны гэрээгээр БНХАУ-д хар тамхины хэргээр ял эдэлж буй эгч дүүс болох Б.Цэвэлмаа, Б.Норжмаа нарыг он гаргаад нутагт нь авчруулахаар болжээ.

Түүнчлэн ялтан солилцох гэрээ хүчин төгөлдөр батлагдсны дараачаар тус улсад ял эдэлж байгаа иргэдийг олноор нь авчрах боломжтой бүрдэнэ. Гэвч мэхлэгдсэн гэгдээд буй Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангийн хүү болох С дээрх гэрээнд хамрагдах боломжгүй аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car