antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

“Багаараа Германд бэлтгэл хиймээр санагддаг юм”

нийтлэсэн Admin

Бээжингийн олимпийн наадмаас хойш Монголын тамирчдыг дэлхий “тоож” эхэлсэн. Үүний нэг тод жишээ бол Гавьяат тамирчин Б.Наранбаатар, Н.Төгсцогт нар юм. Залуу боксчны хувьд боксын “Дэлхийн лиг”-т чамлахааргүй амжилт гаргасан. Харин Б.Наранбаатар гавьяатын хувьд Германы чөлөөт бөхийн Бундеслигт багийнхаа амжилтад чухал нөлөө үзүүлж байгаа нэгэн. Буурал тивийн хүчтэй тамирчидтай гар зөрүүлж, өөрийн туршлага дээрээ дахин туршлага хуримтлуулж байгаа түүнийг хэсгийн барилдаанаа хийгээд эх орондоо түр ирээд байхад нь уулзаж, ярилцлаа.

-Хоёр дахь жилдээ Германы Бундеслигт хүч үзлээ. Энэ жилийн хувьд таны оролцож буй тэмцээн юугаараа онцлог байна вэ?

-Өнгөрсөн аравдугаар сарын 20-нд яваад сар гаруй хугацаанд улирлын хэсгийн барилдаанаа хийж, долоогоос тав ялж, хоёр ялагдсан амжилттай ирлээ. Уг нь бол долоон ялалт авах боломж байсан. Харамсалтай нь шүүгчтэй бага зэрэг маргалдсаны улмаас ялалт байгуулж чадсангүй. Энэ жилийн хувьд Европын бөхчүүд нэлээд нэмэгдсэн гэдгээрээ онцлогтой. Энэ нь мэдээж өрсөлдөөнийг улам хурцатгаж байгаа юм. Өрсөлдөөн их ширүүн, чанга болсон байна.

-Таны барилдсан 60 кг-ын жинд хэр олон хүчтэй өрсөлдөгч байна вэ. Ирэх жил олимп болох гэж байна. Олимпийн өрсөлдөөнийг тодорхойлохуйц тамирчин байна уу?

-Жин үзсэнээс хойш 45 минутын дараа шууд барилдаан эхэлдэг. Миний хувьд ямар нэгэн илүүдэлгүй цэвэр жингээр барилддаг. Долоо хоног бүрийн ням гариг бүрт тэмцээнтэй байгаа. Одоо энэ сарын 23, 30-нд шигшээ барилдаан болно. Энэ давааг амжилттай давбал манайхан багаараа аваргын төлөө өрсөлдөх, цаашлаад аварга болох боломжтой юм. Олимпод өрсөлдөхүйц тамирчин олон байна.

-Бундеслигт барилдаж байгаа танай багийн хувьд энэ жил хэр шинэчлэлт хийсэн бэ?

-Шинэчлэгдсэн байна лээ. Сонгомолын 66, 96 кг-ын жинд хоёр бөх шинээр авсан. Хоёулаа л тив, дэлхийн аваргаас медальтай. Нэг багт заавал зургаан герман, дөрвөн лигеонер тамирчин барилдах ёстой. Ер нь бол Бундеслигт 20 баг хоёр хэсэгт хуваагдаад тойргийн 18 барилдаан хийнэ. Миний хувьд есөн барилдаан хийх юм.

-Бундеслигт залуу тамирчдаа барилдуулах замыг нь нээж өгөх зорилготойгоор Германы тэмцээнд оролцож байгаа гэж та өмнө нь ярьж байсан. Энэ бололцоо хэр гарч байгаа бол. Германы клубууд манай тамирчдын талаар ярилцаж, ямар нэгэн санал тавьж байна уу?

-Одоохондоо бол байхгүй. Гэхдээ боломж нь гарч ирэх байх. Миний хувьд хоёр жил дараалан гайгүй амжилттай барилдсан учраас монгол хүнийг гадаадынхан үнэлж байгаа байх гэж ойлгож байна. Магадгүй 1-2 жилийн дараа манайхаас тамирчин барилдахыг үгүйсгэхгүй. Ер нь бол тэнд барилдахад шалгуур их өндөр. Азиас л гэхэд бараг би ганцаараа барилдаж байна шүү дээ. Тогтмол амжилттай тамирчид л барилддаг. Бундеслиг өөрөө Германы гэх тодотголтой боловч Европын шилдгүүд л өрсөлддөг.

-Эндхийг бодвол бэлтгэлийн ачаалал хэр вэ?

-Тэнд бол өөрөө өөртөө л дасгалжуулагч шүү дээ. Ер нь бол бэлтгэлийн хуваарь зэрэг нь манайхтай ойролцоо. Харин нөхцөл боломжийн хувьд бол тун сайхан. Болдог бол багаараа очоод бэлтгэл, сургуулилт хиймээр санагддаг. Даанч санаснаар болохгүй юм даа. Тийм бололцоо одоогоор алга.

-Таны хувьд ирэх жил олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцох уу. Ямар бодолтой байна вэ?

-Ирэх жил олимпийн эрх олгох гурван цуврал тэмцээн байгаа. Миний хувьд 55 кг-ын жиндээ барилдаад, олимпийн эрх авахын төлөө бэлтгэл сургуулилтаа сайн хийх болно. Бэлтгэлээ эрчимжүүлээд олимпод оролцох зорилго тавьсан байгаа.

-Ирэх жил олимпийн эрх олгох гурван тэмцээн бий. Манайхан хэчнээн эрх авах бол гэсэн бодол танд төрж байна вэ. Одоогоор бол хоёр эрхтэй л байна. Монголынхоо тамирчдын барилдааны талаар юу хэлэх вэ?

-6-8 эрх авчих болов уу гэж бодоод, найдаж байгаа юм. Эрэгтэйчүүдээс дөрөв, эмэгтэйчүүд бүтэн багаараа оролцох магадлалтай. Лондоны олимп нэлээд чанга болно. Эрх авсан нь бэлтгэлээ улам эрчимжүүлж, аваагүй нь авахын төлөө зүтгэх хэрэгтэй. Ер нь багийн амжилтыг бид илүү гаргах хэрэгтэй юм. Ялангуяа эрэгтэйчүүд. Эрчүүдийн маань амжилт сүүлийн үед буураад байгааг спорт сонирхогчид мэдэж байгаа байх. Хамгийн гол нь эрэгтэй чөлөөт бөхийн баг маань хурдан сэргэлт авч сайжраасай гэж тамирчин хүний хувьд хүсч байна.

-Тамирчдын тааруу амжилтыг чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч нартай холбож үзэх хүн байна. Үнэхээр тийм болов уу. Та бодлоо хуваалцахгүй юу?

-Аливаа юм 100 хувь нэг талд байдаггүй. Тамирчдад өөрсдөд хариуцлага хэрэгтэй. Тэд жаахан хичээмээр байгаа юм. Хааяа хараад байхад манайхан бэлтгэл болон хичээллэж байгаа спортдоо тааруу хандах хандлага ажиглагдсан. Бидний үед бол нэлээд хүнд нөхцөл байдлаас л гарч ирсэн. Одоогийнх шиг ийм хангалуун байгаагүй. Ийм бололцоо гарч ирээд байхад өөрсдөө сайн хөдөлмөрлөх хэрэгтэй юм болов уу. Тэгэхгүй бол мянга дахин холбоо, дасгалжуулагч гэж яриад нэмэргүй. Тамирчид маань хичээхгүй бол сайн дасгалжуулагч, холбоо байлаа гээд амжилт нь яг л хэвийн байна. Тийм учраас хичээл зүтгэл гаргавал бүх зүйл болно гэж боддог. Чөлөөт бөх бол хүнд спорт. Тэгэхээр нэгэнт энэ хүнд спортыг сонгосон л юм бол жаахан сэтгэл гаргаад, хичээх хэрэгтэй. Амжилт буурч байгаа нь нэг талаараа хувь хүнтэй л холбоотой юм.

-“Бөртэ чоно” наадам удахгүй болно. Таны хувьд байх уу. Ямар тамирчныг энэ жилийн “Бөртэ чоно”-ыг хүртэх бол гэж бодож байна вэ?

-“Бөртэ чоно”-оор бараг байхгүй болов уу. Явчихсан байж таарах байх. Он гаргаад манай улсад “Mongolian open” тэмцээн болно. Үүнд оролцох бодолтой байгаа. О.Насанбурмааг авчих боломжтой гэж хувь хүний зүгээс бодож байна. Яагаад гэвэл, боксоос энэ жил нэг медаль авсан. Жүдогийнхон медальгүй гээд бодвол О.Насанбурмааг “Бөртэ чоно” авахыг үгүйсгэхгүй. Дэлхийн аваргаас олимпийн жингийн төрөлд медаль хүртсэн. Бас эмэгтэйчүүдээс дэлхийн аваргын анхны хошой медальтай боллоо. Энэ мэтчилэн түүнд шаанс бий. Би ч гэсэн чөлөөт бөхөөр хичээллэдэг хүний хувьд О.Насанбурмааг дэмжинэ. Насаа бид хоёр чинь хоёулаа Биокомбинатын 10 жилийн аравдугаар дунд сургуулийг төгссөн юм. “Бөртэ чоно”-той болчихож магадгүй.

-Оросын эмэгтэй шигшээгийнхэн манай улсад ирсэн хамтарсан бэлтгэл хийж байна. Эдгээрээ манай бүсгүйчүүд юуг нь сураасай гэж бодож байна вэ?

-Ер нь бол Оросуудтай сайн зууралдаад л байх хэрэгтэй. Манай улсад ирсэн байгааг далимдуулаад өдөр бүр нэг сайн тамирчинтай ноцолдоод сайжрахгүй байхын аргагүй. Тэгж байж суралцана. ОХУ чөлөөт бөхийн сургалт, дасгалжуулалтын онолоороо дэлхийд ноёрхож байгаа шүү дээ. Тийм дээ ч дэлхийд данстай бөхчүүд төрөн гарч байгаа юм.

-Спортын анагаах ухааны эрдэмтэд чөлөөт бөхийг үндэсний бөхийнхөө мэх дээр тулгуурлабал амжилт гаргана гэж яриад байна. Тийм байж чадах уу?

-Болохгүй зүйл биш. Үнэхээр тэгээд амжилт гаргаж болно шүү дээ. Ер нь бол оргүй юм яриагүй байх. Би л хувьдаа зөв гэж бодож байна. Би өөрөө босоо барилдаан хийх дуртай. Олон ч бөхийг дээшээ харуулсан. Манай үндэсний бөхийн мэхүүдээс гадаадын бөхчүүд аваагүй мэдрэмж байдаг. Түүнээсээ болоод амархан дээшээ хардаг. Үүнийг хэрэгжүүлээд үзэхэд гэмгүй болов уу.

-Баярлалаа. Сүүлийн хормыг танд үлдээе?

-Баярлалаа. Эрдэмном даргатай Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, манай “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг “МCS coca cola” компани, Үндэсний шигшээ багийн алба болон чөлөөт бөхийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж буй хүнд ажлын амжилт хүсье. Танай сониноор дамжуулаад шинэ оны мэнд хүргэе.

Б.Мөнхзул

“Үндэсний шуудан” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car