antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

Эдийн засгийн өсөлтөнд хэн буруутай вэ?

нийтлэсэн Admin

Эдийн засгийн хувьд хүчирхэгжих боломж тохиолоо. Энэ сахйан алтан боломжийн эх үүсвэр нь өнөөх л өвгөдөөс өвлүүлсэн газрын баялаг хэмээн хөөрөлхөгч монголчууд жаахан тавиухан сэтгэж, ухаантайхан хөдлөхгүй бол болохгүй болж буйг цаг хугацаа нотлож байх шиг байна. Ийн хэлэхийн учир байнаа. Тодруулбал, газрын баялгийн үр шимийг хамтаар эзэмших эрх чөлөөг дагалдан манай улсын эдийн засгийн салбар догонцож эхэлсэн гэсэн үг. Статистикаас харвал аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо долдугаар сарын эцэст 40.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 1376 хүнээр буюу 3.5 хувиар өсчээ.

 

Мөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс Улаанбаатар хот (2714 хүн), Өвөрхангай (1170), Ховд (1163 хүн), Дархан-Уул (276 хүн), Баян-Өлгий (94 хүн), Булган (76 хүн), Дундговь (65 хүн) аймагт өссөн нь ажилгүй нийт иргэдийн тооны өсөлтөд голлон нөлөөлсөн байна билээ. Угаас аливаа улс гүрний ард иргэдийн ажилгүйдэл шууд болон шууд бусаар улсынхаа эдийн засагт нөлөөлдөг. Хэдийгээр дээрх тоо баримт албан тоо хэдий ч ямар ч бүртгэлгүй хүн хэд байгааг таахын аргагүй. Нөгөөтэйгүүр эх орны хуль хишиг, Хүний хөгжлийн мөнгө гээчийн олголтын талаар газар дээр нь очоод үзээрэй. Зарим хүмүүсийн хувьд эл мөнгө хоногийн хоол залгуулах амин тариа байж болох ч олонх ажилгүй архичин хүмүүсийн хувьд амьдралын амь шимт гээч болчихоод буйг хэлэхгүй өнгөрч боломгүй байна. Хотын захын буюу борчуудын хороололд байрших банкны салбаруудад тухайн хувийг өгөх үеэр дайраад гараарай.

 

Эр, эмгүй халамцуу “монголчууд” шараа тайлах гэж энэ мөнгийг бүтэн сар хүлээсэн юм биш байгаа гэх хардлага өөрийн эрхгүй төрнө. Уртаас урт дарааллын урдуурхан зогссон нь Монгол хүн болсныхоо үр шим болох 21 мянган төгрөгөө авангуут нэг шил гожгор аваад хойгуур дугаарлаж зогсоо нөхдөө дайлна. Гээд яахав агтны хариу жилдээ аягнаны хариу өдөртөө байдаг юм болохоор нөхдөө хүлээн дайлалт үргэлжилсээр үдэш болоход ойролцоох автобусны буудал, хашааны булан, банкны гаднах орчин тасарч унасан архич хүмүүний талбар болж хувирна. Зүйрлэвээс эзэн Чингисийн үед их тулааны дараа ийм л ундуй сундуй байдал үүсдэг байсан байх даа гэж бодогдом. Ялгаа нь эрэлхэг дайчдын үхлийн хөндий, эмгэнэлтэй архичдын тасралтын талбар гэх юм уу даа. За энэ ч яахав. Хамгийн харамсалтай нь дэлхийн энд яригддаг уул уурхай орд газрынхаа орд газрынхаа үр шимийг хүртсэнээр Монгол Улсын эдийн засаг ахархан хугацаанд розуурхмаар үсрэнгүй ч гээд хэлчихэж болмоор дэвжсэн нь олон оны настай байгаагүй бололтой байгаад л байгаа юм.

 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт болсон инфляци 10 хувьд хүрсэн аж. Үүнд долдугаар сард шатахууны үнэ өсч, түүнийг даган нийтийн тээвэр, үйлчилгээний салбарын үнэ нэмэгдсэнээр инфляци хамгийн бага төвшинд байх жилийн энэ улиралд оны хамгийн өндөр төвшинд хүрэхэд нөлөөлсөн нь мэдээж. Нэг үгээр бол УИХ-ын гишүүдийн инфляцийг нэг оронтой тоонд барих төлөвлөгөөний хариуд барьж байсан эдийн засагчдын ийм хэмжээнд хүргэхгүй байх болгоомжлол ердөө долдугаар сард биелчихлээ.

 

Түүнчлэн Төв банкныхан эх орны хувь хишиг болгон тарааж буй бэлэн мөнгө инфляцийг даллаж оны эцэст 2008 оны төвшинд хүргэж болзошгүйг аль нэгдүгээр сараас анхааруулж байсан нь биеллээ олон магадлал өндөр байна. эцэст нь дуулгахад Нийгмийн халамжийн сангаас долдугаар сарын байдлаар 173,9 мянган хүнд 36,5 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон бөгөөд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид хамрагдагчдын 49 хувь нь жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхчүүд, 32.3 хувь нь халамжийн тэтгэвэр авагчид, 8.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэд, есөн хувь нь ахмад настныг асарч буй иргэд, 1.1 хувь нь бүтэн өнчин хүүхэд үрчлэн өсгөж буй иргэд байгаа юм байна.

\

Гагцхүү “Хүний хөгжил” сангаас 413.7 тэр¬бум төгрөгийг давхардсан тоогоор 2.7 сая иргэнд тараажээ. Ингээд бодохоор эх орны хувь хишиг Монгол Улс, монголчуудын ахуйг сайжруулан эдийн засгийг хүчирхэгжүүлэх нь бүү хэл хэт халалт болж хэцүүхэн байдалд оруулах нь гарцаагүй болчихлоо. Яах вэ таминь ээ. Дараагийн сонгууль дөхчихөөд байхад өмнөх сонгуулийн амлалтаасаа буцалтай нь биш гээд гүрийгээд байх уу, аль эсвэл арга хэмжээ авч арай өөр байдлаар асуудалд хандах уу, эрх баригчид аа… Уг нь маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэдэгсэн дээ… Эсвэл эдийн засгийн өсөлтөнд буруутан олдохгүй эх орны хувь хишиг хүртсэн гээд бүгдээрээ буруутан болох уу?

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car