Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн Хаврын дунд шарагчин Туулай сарын 03. Сумъяа гараг. Шийдэм одтой, 3 хөх мэнгэтэй шар Нохой өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 19 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.