antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

Шашны байгууллага нэрийн дор ямар үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэх үү

нийтлэсэн Admin

Манай улсад айл бүрт нэг бөө, нэг есүсийн сүсэгтэн, нэг Солонгост ажилладаг хүн байдаг гэсэн хошигнол гарчээ.

Үнэхээр л сүүлийн жилүүдэд бөөг бөөндөж байгаа. Дайны хажуугаар дажин гэгчээр хаа сайгүй л оройдоо загалмай хатгасан байшин барилгууд баригдаж, хүүхэд багачууд “Их эзэн”-дээ баярлалаа гэж “хэлд орж” байгаа нь үүнийг гэрчлэх биз.

1993-онд батлагдсан шашны байгууллагуудын тухай хуульд орон нутгийн иргэдийн хурал, өөрсдөө дүрэм журмаа батлаад зөвшөөрлөө олгоно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл Төв аймагт өөр журам, нийслэлд нэг өөр журам хэрэгждэг гэсэн үг.

2009 оны байдлаар нийслэлд 162 сүм хийд бүртгэлтэй байгаагаас огт бүртгэлгүй 60 сүм, хийд байна. Албаны эх сурвал-жийн мэдээлснээр мөн тооны шашны сүм хийд нууцаар үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг.

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа дээрх сүм хийдийн 64 Будда, 90 Христ, Бөөгийн зургаа, бусад урсгалын шашны байгууллага хоёр байдаг юм байна. Дээрх шашны байгууллагуудын албан ёсны зөвшөөрөлгүй салбар нь хөдөө, орон нутагт цөөнгүй байдаг аж. Гэтэл энэ оны байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудын тоо хэрээс хэтэрчээ. 800 гаруй байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас дөнгөж 400 нь албан ёсны зөвшөөрөлтэй. Энэ нь хоёрхон жилийн дотор шашны байгууллагууд хэд дахин өссөн байгаа юм.

Гадны улс орнуудад насанд хүрээгүй хүүхдүүдийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, мөн ахуйн хэрэгцээний бараагаар хуурч хүмүүсийг шашиндаа оруулахыг хориглосон байдаг аж. Гэтэл манайд үйл ажиллагаагаа явуулж байгаа сүм, хийдүүд нь ихэвчлэн бага насны хүүхэд болон ядуу иргэдийг идэж уух зүйлээр хуурч шашиндаа татан оруулахыг оролддог нь нууц биш юм.

Бүр хэн хүнд амар олдоод байдаггүй хотын төвийн байршил сайтай газруудад гадны шашнынхан барилга байгууламжаа хэдийнэ бариад, тухалчихсан байх нь цөөнгүй. Энэ мэтчилэн хуулийн цоорхойг ашиглан ядуу буурай иргэдэд элдэв шашны урсгалыг нэвтрүүлэх гэсэн оролдлого байсаар л байна.

Монгол Улсын хууль ёс, дүрэм журам, зан үйлд харшлахгүй бол гадны сүм хийдүүд үйл ажиллагаагаа явуулах боломжтой байдаг. Сүм хийдүүдийн үйл ажиллагаанд Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчид хяналт тавьдаг. Гэхдээ сүм хийдүүдийн дотоод үйл ажиллагааг тэр бүр хянаад байж чаддаггүй. Боломж ч хомс. Гэтэл гадны сүм хийдийн асуудал нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой байдаг. Тиймээс харийн шашны байгууллагад өнөөдрийнх шиг замбараагүй зөвшөөрөл олгоод байвал цөөхөн хэдэн Монголчуудыг хагаралдуулахгүй гэсэн баталгаа байхгүй билээ.

Ардчилсан орны хувьд хүний эрхээ дээдэлж, эрх чөлөөг ард иргэддээ олгосон хэдий ч шашны талаарх асуудалдаа бодлого барихгүй бол шашин хоорондын дайнд хэдхэн иргэдээ үрчих вий дээ эрх мэдэлтнүүд ээ!

Б.Нэргүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car