“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд болсон. Г.Буяндорж 461 дүгээр хорих ангиас камераар хуралдаандаа оролцсон бөгөөд шүүхээс хэргийг дахин анхан шатны шvvхээр хэлэлцvvлэхээр шийдсэн байна.
Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан,Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутгаж шүүхээс өнгөрсөн 12 дугаар сард 2 жил 3 сарын хорих ял оноосон юм.
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.