antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2015 Comments are off

Хээрийн түймэр гарчээ

нийтлэсэн Admin

heeriin tuimerХаврын улирал эхлэхэд хуурайшилт ихэсдэг. Үүнээс болж хээр тал нутагт түймэр гарах үзэгдэл багагүй болдог. Тэгвэл өчигдөр Дорнод, Сүхбаатар аймагт хоёр удаагийн хээрийн түймэр гарсан байна. Дорнод аймгийн Булган сумын гуравдугаар багийн нутаг “Улаан нуурын шанд” гэдэг /сумаас зүүн урагш 70 км-т/ газарт өчигдөр хээрийн түймэр гарч түймрийн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын хэлтэс  хүлээн авсан байна. Тус хэлтсийн  24 албан хаагч,  сумаас 11 хүн гурван автомашинтай ажиллаж,  15:10 цагт галыг бүрэн унтраажээ.

Мөн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын  гуравдугаар багийн нутаг Хөх нүдэн гэдэг /сумаас баруун хойш 35 км/ газарт хээрийн түймрийн дуудлага өчигдөр өдрийн 16:20 цагт хүлээн авч, нутгийн 20 иргэн сайн дураараа ажиллаж, шөнийн 02:40 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

ЭХ сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car