antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

2 сая ам.долларын өртөгтэй хар тамхийг хэн захиалав

нийтлэсэн Admin

Энэ сарын 7-ны өдрийн 16.00 цагийн үед Чингис хаан олон улсын нисэх буудлын Буянт Ухаа боомтоор Сөүл-Улаанбаатар чиглэлийн КL-867 онгоцоор манай улсын хоёр иргэн мансууруулах бодис тээвэрлэж хилээр нэвтрүүлэх гэж байгаад баривчлагдсан хэрэг гарсан билээ. Тухайн үед Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид зорчигчдын ачааг рентгэнээр шалгах явцад  нөөтбүүкний цүнхэн дотор хар тамхи тээвэрлэж явааг илрүүлжээ. Уг тээшийг тээвэрлэж явсан зорчигчдыг саатуулсан бөгөөд шалгалтын явцад уг нөөтбүүкэнд хоёр кг цагаан нунтаг бодис байсан аж. Уг бодис нь 2 сая ам.долларын өртөгтэй, дээд зэрэглэлийн хар тамхи байсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Эх сурвалжын мэдээлсэнээр дээрх хэрэгт сэжиглэгдсэн иргэд Вьетнам-Солонгос-Монгол-Бээжин-Гуанжоу чиглэлд хар тамхи тээвэрлэхийг завдаж байсан ба давтан үйлдэлтэй байж болзошгүй хэмээн албаныхан үзэж байгаа аж. Мөн уг хэргийн захиалагч нь интернэтээр танилцсан гуравдагч орны иргэн хэмээн сэжиглэж байгаа юм байна. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгуулахаар өчигдөр шилжүүлэн өгсөн бөгөөд энэ талаар эргэн мэдээлэх болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car