antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2015 Comments are off

ОУХМ Ж.Чулуунбат алтан медаль хүртлээ

нийтлэсэн Admin

chuluunbatОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХ удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт хоёр өдөр үргэлжилж амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээний хоёр дахь өдөр 61, 70, 86, 125 кг жингийн барилдаан болж, хамгийн хүнд жинд ОУХМ Ж.Чулуунбат мөнгөн медалийн төлөө барилдаанд нутгийн бөх Н.Золбоог өвдөг шороодуулжээ. Улмаар алтан медалийн төлөө Украины бөх Михаил Даценкотой барилдаж, 8:4 онооны харьцаагаар ялалт байгуулжээ.

ОУХМ Б.Номин 61 кг-д Японы бөхийг ялж, хагас шигшээ барилдаанд Якутын бөх В.Флегонтовыг 6:4 онооны харьцаагаар ялав. Алтан медалийн төлөө барилдаанд Буриадын бөх Александр Богомоевт 2:9 онооны харьцаагаар дийлдэн мөнгөн медаль авчээ. Тэрээр тус тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car