antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 9, 2011 Comments are off

“25 мянгатын хэрэг”-ийг хэн илрүүлсэн бэ

нийтлэсэн Admin

Нийслэлийн цагдаагийн газрын офицер, алба хаагчид, ажилтнууд өнөөдөр кино үзэж өнжжээ. Учир нь нэгэн үе Монголын цагдаад алдар, нэрээрээ гайхуулж явсан цагдаагийн хурандаа, төрийн хууль цаазны шадар зөвлөх Ц.Жамьянсэнгээ агсны дурсгалд зориулсан кино тэдний сэтгэлийг татсан хэрэг.

“Нар сарны зааг” хэмээх энэхүү адал явдалт уран сайхны киноны зохиолыг Монголын богино өгүүллэгийн нэрт мастер, зохиолч Д.Норов бичсэн бөгөөд жүжигчин О.Бат-Өлзий киноны найруулагчаар ажиллажээ. Харин киноны хөгжмийг Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров бичиж мөн тэрээр киноны гол баатарт зориулан дуу бүтээсэн гэнэ. “Хүний хайлан” хэмээх тэрхүү дууг нь залуу дуучин Д.Отгонжаргал дуулсан хэмээн цагдаагийн хурандаа агсны гэргий С.Нарантуяа ярилаа.

Ц.Жамьянсэнгээ хурандаагийн дүрийг кинонд Драмын театрын жүжигчин Л.Болд-Эрдэнэ амилуулсан бөгөөд эрүүгийн хэргийн дансанд “25 мянгатын” хэмээн алдаршсан цуутай, адал явдалт гэмт хэргийг тойрч, киноны гол үйл явдал өрнөдөг аж. Тэртээ 1957 онд Төмрийн заводын ажилчдын цалинг авч явсан хоёр хүний амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарч, цагдаагийн залуухан ажилтан Ц.Жамьянсэнгээ 25 жилийн дараа уг хэргийг илрүүлсэн бодит үйл явдлыг кинонд үзүүлсэн юм байна. Цагдаагийн хурандаа Ц.Жамьянсэнгээ агсан Нийслэлийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгчөөс даргыг нь хүртэл олон жил ажилласан бөгөөд ийнхүү түүний дурсгалд зориулсан цагдаагийн “детектив” киног тус газрын ажилтнууд үзэж, анхны үзэгчид нь боллоо.

Т.ГАЛ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car