antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2015 Comments are off

Багануурт 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина

нийтлэсэн Admin
dulaaniistants“Багануурын цахилгаан станц төсөл”-ийн Концессын гэрээг“Багануур Пауэр” ХХК-тай барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр байгуулахыг Хөрөнгө оруулалтын газрын даргад зөвшөөрлөө. Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгаан хэрэглээний шинжилгээгээр Багануур-Чойрын бүс буюу Дорноговь, Дундговь, Хэнтий аймгийн цахилгаан ачааллын хэтийн төлөвийг хангах эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд эх үүсвэрүүд бие биенээ дэмжиж ажиллах, эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааны төлөвлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай байгаа юм. Цахилгаан станцын барилга угсралтын ажил4 жил, ашиглалтын хугацаа 21 жил байхаар гэрээнд тусгажээ. Концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нүүрс, ус хангамж, үнс зайлуулах, цахилгаан сүлжээнд холбох, төмөр зам, авто зам, бусад барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох болон байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хянан баталгаажуулахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү, Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал, жуулчлалын сайд Д.Оюунхорол, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car