Баянгол дүүрэгт байрлах авто тээврийн үндэсний төвийн салбар энэ сарын 13-ны өдөр буюу баасан гаригт 11-17 цагийн хооронд нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулахаар болжээ. Автомашиныхаа татварыг төлөөгүй, даатгалаа хийлгээгүй, тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулж амжаагүй жолооч нар энэхүү нэг цэгийн үйлчилгээнээс хэрэгцээтэй бүхий л үйлчилгээг авах боломжтой юм байна.
Мөн хувийн автомашины засвар үйлчилгээний компаниуд нэг цэгийн үйлчилгээнд ирсэн жолооч нарын тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй компьютер оношилгоонд хамруулж болох ажээ. Мөн автомашиныхаа гэрчилгээг бусдад шилжүүлэх болон тээврийн хэрэгсэлдээ шинээр улсын дугаар авах зэрэг үйлчилгээг нэг дороос хурдан шуурхайн байдлаар авч болох юм байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.