Малчид, тээвэрчид,ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай, хүйтэн байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 12-17 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голынсав газраар 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 м/сек, зөөлөн цасан шуурга шуурна. 5-7 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус хүйтэн, харьцангуй чийг68 хувь, агаарын даралт 862гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Холбоотой мэдээ
Comments are closed.