Өнөөдөр аргын тооллын 2015 оны Гуравдугаар сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн хаврын тэргүүн шар бар сарын шинийн 15. Бархасвадь гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 30 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба эл өдөр үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтөй тул элдэв үйлд биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах шинэ гэр ба байр авах, лус тахих, бороо хур оруулах, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.