“Нийслэлийн нутгийн захиргааны удирдлагын бүтэц, үйл ажиллагааг боловсронгуй болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэж, менежментийг сайжруулах талаарх судалгаа хийж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг томилжээ.
Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгий асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллах юм.
Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгын бүтэц, зохион байгуулалт, санхүүгийн тайланд судалгаа, шинжилгээг хийж, үйл ажиллагааг сайжруулах, өөрчлөн байгуулах талаарх санал боловсруулан Нийслэлийн Удирдлагын зөвлөлд танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов.
Холбоотой мэдээ
Comments are closed.