antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 26, 2015 Comments are off

Өнөөдөр Шинийн 8-ний билэгт сайн өдөр

нийтлэсэн Admin

gandanХаврын тэргүүн сарын шинийн 8-ний билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Шинийн 8 бол тамын хаалга хаалттай ганц өдөр гэдэг. Мөн Дарь Эх, Манал бурханы буулттай өдөр /яг энэ өдөр эдгээр бурхад замбутивд заларч байдаг/ . Тиймээс энэ өдөр хийсэн аливаа нэгэн үйл, буян, нүгэл асар их арвижиж байдаг тул ямар үйл хийхээ та өөрөө сонгох юм.

Монголчууд хаврын эхэн са­рын ши­нийн 15 хүртэл буян номд шамдаж, заслаа хийлгэхийг эрхэм­лэд­гээс шинийн 8, 15-ныг онцгойлон үздэг. Энэ өдөр үйлдсэн буян түм живаагаар үрждэг гэдэг билээ.

Энэ өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музейд “Цагаан Дарь эх” сэдэвчилсэн үзэсгэлэн болон “Нэг өдрийн цагаан Дарь эх” бурхан бүтээх үйл ажиллагааг гурав дахь удаагаа зохион байгуулах аж.

Түүнчлэн шиний 10-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн багш нар бурханы шашины сургаал, Алтангэрэл судрын тайлбар, дадлага авах, үсэг тоолон унших юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car