Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
2 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23319 хүн өвчилж, 9429 хүн (40.4%) нас барсан байна. 2 дугаар сарын 11-ээс хойш 359 шинэ тохиолдол, 193 нас баралт нэмэгджээ. Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 128 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.
Шувууны томуугийн A(H9N2) вируст халдвар, албан:
2 дугаар сарын 10-нд шувууны томуугийн A(H9N2) вируст халдварын хүний өвчний анхны тохиолдол Египет улсад бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлжээ.
Тэрбээр 3 настай, эрэгтэй. Халуурах, ханиалгах шинж тэмдэг илэрсэн бөгөөд өвчтнийг байнгын тандалтын явцад илрүүлсэн.Тархвар судлалын асуумжаар тэжээвэр шувуутай харьцсан өгүүлэмжтэй, ойрын хавьтлыг илрүүлж судалгаа хийж байна. Одоогоор эмнэлз үйн шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.