antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2015 Comments are off

Хоёр “Энх” хєєрєг зєрvvлээд жигтэйхэн

нийтлэсэн Admin

enhsaihan0224Монголын улстєрийн хоёр том “Энх” ХVII жарны “Галзууруулагч” хонь жилийн анхны золголтоо хийж, хєєрєг зєрvvлж жигтэйхэн найртай суусан нь ажлын эхний єдрийн гол дуулиан байв. Гэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай гар зєрvvлэн золголт хийх аз тохиодоггvй юм бол, холхноос ч болтугай гэгээн дvрийг нь тольдож, хийморь лvндаагаа сэргээчих хvсэлтэй олны хєлд намынх нь жижигхэн цагаан байшин дайвалдаж байсныг бусад албан газруудад хамаатуулан бодвол ажлын эхний єдрийг олигтой vр бvтээлтэй єнгєрvvлэгсэд тоотойхон байсан нь дамжиггvй.

МАХН-ын цагаан байшинд Н.Энхбаяр даргыг гvнээ хvндэтгэж, энэ цагийн амилсан бурхан шиг сvсэглэн дээдлэхээр цугласан олны дунд Эрvvл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БСШУ-ны дэд сайд Б.Тулга, ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмєнх, Монгол Улсын Ардын жvжигчин А.Энхтайван, Гавьяат тамирчин Н.Бvргэдаа гээд тvvнийг бараадан дагасныхаа хvчинд ажил, амьдралтай залгасан нєхєд, vнэн сэтгэглээсээ бурханчлан шvтэгчид гээд нийгмийн бvх л анги давхрагын тєлєєлєл цугларсан байв.
Єглєєний 11:00 цаг хараахан болоогvй байхад эхэлсэн золголт 13:00 цаг хvртэл vргэлжилж, одоо л дуусах нь дээ гэж байтал гаднаас МVАН-ын дарга, Монгол Улсын сайд М.Энхсайхан єєрийн vнэнч дагуул дэд дарга Б.Цогтгэрэл, Эрчим хvчний яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Д.Дэлгэрцогт хоёрыг дагуулчихсан харайлгаад ороод ирдэг байгаа.
Vнэндээ 2012 оны УИХ-ын сонгуульд “Хєх Монголын баялгийг ардад нь буцааж єг, Хаан Чингисийн тєрийг Монголд нь буцааж єг” уриатай оролцсон МАХН, МVАН-ын “Шударга ёс” эвслийн удирдлагуудын нэг, єнєєдєр Тавантолгойн хєрєнгє оруулагчидтай хийж байгаа хэлэлцээрийг ахалж суугаа М.Энхсайхан сайдыг ингээд харайлгаад ороод ирэх юм гэж Н.Энхбаяр даргаас эхлээд олон хvн огтхон ч тооцоолоогvй болохоор сvvлийн vед тун их моодонд ороод байгаа “Элбэгдорж харц”-аар тєєнєх шиг л болно лээ. М.Энхсайхан сайдын хувьд хэзээний л байдгаараа сvрхий инээдгээрээ инээчихээд улстєрийн хамтрагч гэхээсээ илvvтэй хэн нэгнийгээ битvvхэн хянагч, хазгай гишгэвэл тvлхчихэж ч мэдэх барилдлага муутай тvншдээ хадаг гарган тохой зєрvvлж харагдсан.
Яах аргагvй энэ цагийн Монголын зангаргатай хоёр улстєрч, хэн хэн нь, хэнийг ч, хэзээ ч эргээд ноцож чадах шазруун, хонзогногч гээд хvчирхэг хувь улстєрчдийн заяагдмал хэв шинжийг нэгэн биедээ цогцлоосон удирдагчид гэдэгтэй маргах хvн тєдий л олон гарахгvй.
Хэдийгээр МАХН-ын дарга Н.Энхбаярын царай тєдийлєн сайжраагvй, ядруухан харагдах ч барилдлага муутай тvншийгээ сvрхий бядтай тэвэрч байгаа нь анзаарагдаж байна лээ. М.Энхсайхан сайд ч яах вэ дээ, хэзээнээсээ Н.Энхбаяр тvншээ дэргэд нь байвал болж л єгвєл бурханчлан шvтэж, бараг л адис авчих гээд байдаг зантай. Тэгээд ч тэрбээр сэтгэл нь догдолсон vедээ нvдээ алга болгож байгаад, байдгаараа инээж чаддаг нэгэн билээ.
Хоёр намын дарга, зангаргатай тvншvvдийн хаврын тэргvvн сарын золголтыг хажуунаас нь ажиглахад хуучны тийм л нэг танил дvр зураг ажиглагдаж байсан. Хоёр их тvншид аминчлан ярилцах сэдэв, хэн хэндээ анхааруулга єгєх зvйл мундахгvй их байгаа.
Тэр ч утгаараа хєєрєг зєрvvлэх тэрvvхэн агшинд ямархан нэгнийг нухацтайхан хэлцэж эхлэнгvvт бараа бологчид нь хажуугаар нь орж ирж анхаарлыг нь сарниулаад байхыг харахад єєрийн эрхгvй “Урагшгvй албатууд”-ын vлгэр санаанд орж ирээд байна лээ. Хоёр “Энх”-ийн ам руу нь орчих шахан айраг, идээ барин гvйлдэх бараа бологчдыг харахад Боролдой, Долдой хоёр л санаанд орж ирээд байгаа юм.
Гэхдээ хоёр “Энх”-ийг тойрон эргэлдэгч Долдой нараас илvvтэй тэдний санааг зовоосон, яаралтай уулзаж халуухан ярилцах сэдэв маш их байгаа нь “Зууны мэдээ” сонинд Н.Энхбаяр даргын єгсєн сар шинийн мэндчилгээнээс тодорхой харагдсан. Н.Энхбаяр дарга тэрхvv ярилцлагадаа “Эдийн засгийн хvндрэл бэрхшээлийг далимдуулан ард тvмний баялаг болсон ОюуТолгой, Тавантолгой зэрэг стратегийн баялгуудыг vрэгдvvлэн шамшигдуулахыг бид хэзээ ч зєвшєєрєх ёсгvй. Миний бие энэхvv ард тvмний ємчийг хамгаалах vvргээ биелvvлэхийн тулд УИХ, Засгийн газар дахь єєрийн намын тєлєєллєєрєє дамжуулан шат дараатай арга хэмжээ авч ажиллах болно” гэсэн нь Тавантолгойн хєрєнгє оруулагчидтай хийж байгаа хэлэлцээрийн Монголын талын ахлагч М.Энхсайхан сайдад шууд хандсан vг гэж ойлгож болно. Тэгвэл ярилцлага бvртээ “Мега тєсєл маш амархан хагардаг. Тvvнийг улстєр, бизнесийн бvлэглэлvvдийн нєлєєнєєс хол байлгах ёстой” гэсээр байгаа М.Энхсайхан сайд бараг л эцсийн цэгийг нь тавихад ойрхон очоод байгаа Тавантолгойн гэрээг чадлаараа хамгаалах нь тодорхой. Тvvнийг Ерєнхий сайд Ч.Сайханбилэг цээжээрээ хамгаалах нь тодорхой бол улсын нэгдvгээр хvн ч битvvхэн, тэгэхдээ шаргуухан дэмжиж таарна.
Асуудлыг энэ талаас нь аваад vзвэл єчигдєрхєн “Галзууруулагч” жилийн золголтоо хийсэн Монголын улстєрийн хоёр том “Энх”-vvд тун удахгvй Оюутолгой, Тавантолгойг тойруулан хавирга нэвтлэн жиндvvлсэн энэ хаврын синдромыг эхлvvлэх нь тодорхой болж байна.
Н.Энхбаяр даргыг УИХ-ын бие даагчид, за магадгvй Г.Уянга, бvр саяхны Ерєнхий сайд асан Н.Алтанхуяг улайран дэмжиж, золигтохыг ч vгvйсгэх аргагvй. Чухамдаа тэр тун эвгvй цагт, тун эвгvй бэлэгтэй эх орондоо морилон ирсэн нь тодорхой болж байна.
Монголын улстєрийн хоёр том “Энх” хєєрєг зєрvvлээд жигтэйхээн.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car