antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2011 Comments are off

Б.Тулгын цагдан хорих хугацааг сунгуулахаар явж байсан прокурорыг жагсагчид дарамталж, саад учруулжээ

нийтлэсэн Admin

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой, түүний шадар туслах Б.Тулга нарыг тойрсон асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаж, тэднийг өмгөөлөгчдийн үйлдэл хууль бус жагсаал, цуглаан хэлбэрээр үргэлжилж байна. Н.Энхбаярын толгойлдог МАХН-ын гэх хэдэн өндөр настан УМБГ, АТГ, НПГ зэрэг хуулийн байгууллагын гадна жагсаал, цуглаан зохион байгуулж, заримынх нь ажилд саад учруулсаар байна. Энэ асуудлаар Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсай өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой хэрэгт УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Гэтэл энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх гэсэн хууль бус үйл ажиллагааг МАХН-ын гишүүд дэмжигчид гэх хүмүүс явуулж байна.

Улмаар Нийслэлийн прокурорын газрын үүдэнд хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулж, уг хэргийн сэжигтэн, яллагдагчаар татагдаад байгаа Б.Тулгыг суллуулах талаар шаардлага тавьж байна. Бид ч, жагсаал, цуглаан зохион байгуулагчид ч гэсэн хуульд захирагдаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл энэ сарын 6-нд МАХНын гишүүд дэмжигчид гэх хүмүүс НПГ-ын хэвийн үйл ажиллагаанд саад учрууллаа. Тэд хяналтын прокурор О.Мөнхбаатарыг барьж авч, дарамт шахалт үзүүлж, хуулийн дагуу хийж буй ажилд нь саад учрууллаа. Тэрбээр Б.Тулгыг яллагдагчаар татсан тогтоолоо Сүхбаатар дүүргийн шүүхэд танилцуулах ёстой байтал ийнхүү саад учруулав. Мөн тус шүүхийн шүүгч Н.Сүхбаатар Б.Тулгыг үргэлжлүүлэн хорихоос татгалзсан шийдвэр гаргасан. Бид Н.Сүхбаатар шүүгчийн гаргасан шийдвэрийг эсэргүүцэж, Сүхбаатар дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчид хандсан. Хуулийн хугацаанд хянаж үзээд шийдвэрээ гаргах байх.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар прокурорыг үл хүндэтгэсэн, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. НПГ-ын зүгээс хууль бус жагсаал, цуг лаан зохион байгуулагчдад тэвчээртэй, хүлээцтэй хандаж, тодорхой хүмүүсийг хүлээн авч уулзан, жагсаал цуглаанаа хуулийн дагуу явуулахыг анхааруулж, прокурорын мэдэгдэл гардуулсан” гэв. НПГ-аас 15.00 цагт хэвлэлийн хурал хийлгэхээр зарласныг МАХН-ын гишүүд дэмжигчид сонсоод “Монгол ньюс” мэдээллийн төвийн хэвлэлийн хурлын танхимд цугларч, Е.Сагсай прокурорыг бараг юм яриулж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгөх боломж олгосонгүй гаргалаа. Сэтгүүлчдэд ч суух суудал олдоогүй юм.

 Е.Сагсай прокурорын мэдэгдлийн дараа түүнээс цөөн асуултад хариулт авахыг хичээв.

-Д.Чулуунбаатар, Н.Энхбаяр, Б.Тул га нарын хэд хэдэн хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажил лагаа ямар шатанд байна вэ? Зарим хэвлэлд Н.Энхбаяр болон түүний хүү Э.Батшугар нарыг цагдан хорих тухай мэдээлэл гарч байгаа.

-Аливаа хэргийг шалгахад мөрдөн байцаалтын нууц гэж бий. Тэр нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээнэ. Б.Тулгад холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй учир энэ талаар мэдээлэх боломжгүй.

-Б.Тулгыг цагдан хорьсон нь хууль зүйн үндэслэлгүй, хэлмэгдүүллээ гэх зэрэг мэдээллийг танай гадаа жагсаал хийгээд байгаа хүмүүс өгөөд байна. Түүнийг гадуур байцаах боломж байгаагүй юм уу. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагчид авах таслан сэргийлэх арга хэмжээг төрлөөр нь тодорхой заасан. Үүний нэг нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ. Сэжигтнийг цагдан хорих үндэслэл нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд бий. Энэ үндэслэлээр Б.Тулгыг цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах ёстой гэж үзэж байгаа. Гэмт хэргийн бодит байдлыг тогтоохын тулд цагдан хорих шаардлагатай учраас ийм арга хэмжээ авсан.

-Сонгууль дөхсөн энэ үед Н.Энхбаяртай холбоотой хэргийг гэнэт сөхөн тавьж, улстөржиж байна гэх хүмүүс бий. Хууль хяналтын байгууллага улстөржөөд Н.Энхбаяр, түүний эргэн тойрныхныг шалгаад байгаа гэж үзэх хүмүүс байгаа.

-Хуулийн байгууллага улстөржөөгүй, харин энэ гадаа жагсаал, цуглаан зохион байгууллаад буй хүмүүс улстөржүүлээд байгаа юм биш үү. Тэд манай үйл ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлэхийг оролдож байна. Хуулийн байгууллагынхан Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу л мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

-Та сая Б.Тулгын цагдан хорих хугацааг сунгах гэтэл прокурорын үйл ажиллагаанд жагсагчид саад учруулсан гэж ярилаа. Тэд хэрхэн саад учруулав?

-Манай байгууллагын гадаа энэ сарын 6-нд МАХН-ын гишүүд, түүний дэргэдэх “Шударга ёс хуульчдын эвсэл” нэртэй байгууллагынхан жагсаал зохион байгуулж, үүд хаалга таглан хүмүүсийг оруулж гаргахгүй байсан юм. Тэр үед хяналтын прокурор О.Мөнхбаатар Сүхбаатар дүүргийн шүүхэд очиж, яллагдагчийг цагдан хорих (Б.Тулгыг өмнө нь сэжигтнээр тооцон 14 хоног цагдан хорьсон. Энэ хугацаа нь уржигдар дуусах байжээ) саналаа шийдвэрлүүлэхээр гарсан юм билээ. Гэтэл жагсагчид түүнийг чирч, гулдарч биед нь халдсан. Тэд 30 гаруй минутын турш прокурорт саад учруулсан. Тиймээс О.Мөнхбаатар арга буюу ажил руугаа эргэн орж ирсэн байна лээ. Ингээд Сүхбаатар дүүргийн шүүх рүү очиж, Б.Тулгыг яллагдагчаар татаж, цагдан хорих тогтоолоо танилцуулж амжаагүй байхад шүүгч Н.Сүхбаатар суллах шийдвэр гаргасан байна гэв.

Жагсагчид НПГ-ын гаднах хашааны болон төв хаалгыг даран зогсож, дотроос гарч буй нэгэн эмэгтэй прокурорыг гаргахгүй байжээ. Улмаар Төрийн тусгай хамгаалалтын газрын нэгэн офицер постоо эргэхээр НПГ-т ирэхэд түүнийг оруулахгүй, зарим нь таягаараа түүнийг цохихоор завдсаныг гэрчлэх бичлэг үлджээ. Түүнээс гадна зарим прокурорын биед халдсан, зарим настайчууд нь таягаар цохисон асуудал ч гаргасан. Харин МАХН-ын дэргэдэх “Шударга ёс хуульчдын эвсэл”- ийн гишүүн А.Ганбаатар “Шүүх Б.Тулгыг хууль ёсны дагуу сулласан. Үнэхээр хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь түүнийг үргэлжлүүлэн хорих ёстой гэж үзэж байсан бол 72 цагийн өмнө шүүхэд хүсэлтээ хүргүүлэх ёстой байсан. Гэтэл сэжигтнээр цагдан хорих хуулийн хугацаа дуусах тухайн өдөр нь хүсэлтээ хүргүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл.

Манай хүмүүс прокурор О.Мөнхбаатарын ажилд саад учруулаагүй. Харин манай хүмүүсийг НПГ-ын Тамгын хэлтсийн дарга Л.Чулуунбаатар хэрэгт хяналт тавьж буй прокурор О.Мөнхбаатартай уул зуулна гэж гурван цаг гаруй хүлээлгэсний эцэст уулзсан байна лээ. Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсай Б.Тулгын эсрэг, хууль бус зүйл ярьж буй нь цаанаа улс төрийн зорилготой нь харагдаж байна” гэсэн юм. Харин прокурор О.Мөнхбаатараас болсон асуудлыг тодруулахыг хүссэн боловч тэрбээр ямар нэгэн тайлбар өгөхийг хүссэнгүй.

Г.ЦОЛМОН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car