antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2011 Comments are off

Тамхи хортой, “Тамхи СО”-гийнх бүр хортой

нийтлэсэн Admin

Тамхины хорын талаар хүн төрөлхтөн их эртнээс мэдэж тэмцсэн ч ямар ч үр дүнд хүрэлгүй өнөөдөртэй золгожээ.

Тамхи хор хөнөөлийг судлаачид түүний утаа, бохиноос 500 төрлийн хорт бодис илрүүлсэн нь буй. Монгол хэлэнд “Тамхи таван нас хороодог” гэсэн хэлц үг байхыг бодоход бас л хор холбогдлыг нь багагүй мэддэг хэрэг. Манай хүн амын 47 хувь нь тамхинаас хамааралтай гэсэн нэг тоо бий. Гэтэл гадны нэг эрдэмтэнтэй хамтран МУИС-ийн оюутнуудын хийсэн саяхны судалгаагаар энэ үзүүлэлт бүр 68 хувьтай гарсан юм байх. Манайд тамхичдын нас маш залуужиж байгаа нь хатуу үнэн. Тэр дундаа эмэгтэйчүүд тамхинд дурлах болсон нь сүүлчийн хориод жилийн үзэгдэл.

Тэгвэл сүүлчийн 10 жилд өсвөр насны охид тамхи татах нь хэрээс хэтэрчээ. Судалгаанд хамрагдсан охидоос тамхи сорж үзээгүй гэсэн хүн гараагүй нь жинхэнэ аймшиг гэхээс яалтай. Тэд голдуу чамирхахын тулд татдагаа хэлжээ. Монголчуудын дотор тамхины хорыг дутуу үнэлэх, зөвхөн уушгины өвчин, тэр дундаа хавдар үүсгэдэг тухай өрөөсгөл ойлголт бий. Угтаа утаа уушгиар дамжаад цусны эргэлтэд орон биеэр тарснаас бүх бие махбодын эмгэг үүсгэдэг билээ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн өндгөвчийн үрэвслийг тамхи үүсгэснээс хүүхэд төрүүлэхэд бэрхшээл учруулдаг талтай. Түүгээр ч барахгүй тамхичин эхчүүдийн тээсэн ураг хэвлийдээ хордож элдэв эмгэг, согогтой хүүхэд ч төрдөг. Энэ бүхнээс гадна эдийн засгийн хор холбогдлыг нь өгүүлж баршгүй.

Гэх мэтээр өгүүлээд байвал их юм бий. Одоо нэгэнт өнгөрч гээд тамхитай эвлэрэх гээд үзье. Ингэхэд монголчууд хэр зэргийн хор хэрэглээд байгааг нэг сөхье л дөө. Судалгаанаас харахад монголчуудын дийлэнх нь дотоодын үйлдвэрийн тамхиа татдаг ажээ. Тухайлбал, “Улаан шонхор”, “Цагаан өргөө”, “Алтан навчис”, “Хаан” янжуур хийгээд дүнсэн тамхи татдаг гэсэн байна. Тэд стандартын шаардлага хангаж байна уу гэдгийг харъя. Хамгийн хортой гэгдэх никотины агууламж импортын бусад тамхинаас илүү, хорт хавдар үүсгэдэг сонгодог бодис кадми гэдэг металлын агууламж 10 дахин их болох нь тогтоогджээ. Манайхан жинхэнэ хорыг нэрж, сорж өгдөг нь гарцаагүй ажээ. Тиймээс “Тамхи хортой, “Тамхи Со”-гийнх бүр хортой” гэсэн дүгнэлтэд мэргэжлийнхэн хүрэх болсон  байна. Хэдийгээр тамхины ч гэсэн үндэсний үйлдвэр тул иргэдээ бага ч болтугай бодмоор юм даа.
Г.Мөнх

 

(www.wikimon.mn)


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car