antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 18, 2015 Comments are off

Ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна

нийтлэсэн Admin
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
  19-нд баруун зүгийн нутгаар, 20-21-нд ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна.
2015 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
 Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 10-15 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа голын сав газраар 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус  дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car