Feb 16, 2015

АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байсан Н.Төгсцогт мэргэжлийн боксын нэртэй промоутер Эл Хеймонтой өнгөрсөн долоо хоногт таван жилийн гэрээ байгуулжээ. Тэрбээр гэрээний мөнгөн дүнг нууцалж байгаа бөгөөд түүнд үүнээс өөр хоёр гурван сонголт байсан тухайгаа ярьжээ. Промоутер Эл Хеймон нь Н.Төгсцогтын багш Жо Гуссений найз аж. Тиймээс манай тамирчинд энэ хүнтэй холбогдох алтан боломж олдсон байна. Н.Төгсцогт “Эл Хеймон яг л миний мөрөөдлийн багш байсан. Намайг очиход шууд л гар барьж угтаад, маргаашнаас one-on-one бэлтгэл хийж эхэлье гээд бэлтгэлдээ шууд орсон” хэмээжээ. Түүний анхны тулаан ирэх сард болох бөгөөд айж сандрах зүйлгүйгээр чадна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа аж
Манай сайт танд таалагдаж байвал
LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Холбоотой мэдээ
No Related Posts
Comments are closed.