Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийх шийдвэрийг гаргасан бөгөөд тэгш, сондгой дугаараар хязгаарлах түр зохицуулалт өнөөдөр орой 20:00 цагт дуусгавар болно.
Харин өнөөдөр авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг анхаарна уу!
Холбоотой мэдээ
Comments are closed.