Єчигдєр Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шvvхэд “Нvхт тур” ХХК-ийн нэхэмжлэлтэй “МИАТ” болон Тєрийн ємчийн хороонд холбогдох тендерийн маргааны асуудлыг хэлэлцэх ёстой байлаа. Гэтэл шvvх хурал эхэлмэгц” МИАТ” компанийн итгэмжлэгдсэн тєлєєлєгчийн зvгээс эл хурлыг даргалагч шvvгч Д.Халиунаас татгалзах хvсэлт гаргаснаар шvvх хурлыг тодорхойгvй хугацаагаар хойшлууллаа. Тодруулбал тєрийн ємчит “МИАТ” ХК-ийн итгэмжлэгдсэн тєлєєлєгч нь шvvгч Д.Халиунаас татгалзаж, буй шалтгаанаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 64 дvгээр зvйлийн 64.1-тэй холбон тайлбарласан юм.
Ингэснээр шvvгч хариуцагчийн нэхэмжлэлийг хvлээн авч Захиргааны хэргийн 20 дугаар шvvхийн Ерєнхий шvvгчид танилцуулахаар болж хурлыг завсарлуулсан юм. Єєрєєр хэлбэл, Ерєнхий шvvгч хариуцагчийн нэхэмжлэлийг хvлээн авч шvvгчийг солих эсэх асуудлыг хэлэлцээд дараагийн хурлын товыг гаргана гэсэн vг.
Юутай ч олны анхааралд ороод байсан “МИАТ” ХК-ийн олон улсад нээлттэй зарласан катерингийн vйлчилгээний тендерийн асуудал бас л гацаанд орлоо. Уг нь энэ тендерт оролцох гэж дєрвєн компани бичиг баримтаа єгєєд байгаа байгаа юм. “Нvхт тур” ХХК-ийн Захиргааны хэргийн шvvхэд гаргасан нэхэмжлэлийг сонирхвол “Тєрийн ємчийн хороо, “МИАТ” ХК-нд холбогдуулан гаргасан “Тєрийн ємчийн хорооны даргын vvргийг тvр орлон гvйцэтгэгч Д.Цогтбаатарын 2014 оны 11 дvгээр сарын 05-ны єдрийн 1а /2918 дугаар бvхий “Тендер зарлах тухай” шийдвэр, тvvнийг vндэслэн МИАТ” ХК-иас зарласан “Зорчигчдод катерингийн vйлчилгээ vзvvлэх хуулийн этгээдээс сонгон шалгаруулах тухай тендер”-ийн урилгыг тус тус хvчингvй болгуулж, Тєрийн ємчийн хорооны даргын vvргийг тvр орлон гvйцэтгэгч Д.Цогтбаатарын 2014 оны 12 дугаар сарын 01-ний єдрийн 1а/3182 дугаар бvхий “Гэрээ сунгах тухай” шийдвэрийн дагуу МИАТ ХК болон Тєрийн ємчийн хороонд 2009 оны 07 дугаарсарын 23-ны єдєр байгуулагдсан “Катеринг тєвийн удирдах vйл ажиллагааг гvйцэтгэх удирдлагын гэрээг хоёр жилийн хугацаатайгаар сунгахыг Тєрийн ємчийн хороо, “МИАТ” ХК-нд даалгуулах” гэсэн аж. Н.Хос-Эрдэнэ: Шvvх хурал хэзээ болох нь тодорхойгvй
Эх сурвалжийн гурван тvвшнийг бататгах vvднээс Захиргааны хэргийн Олон нийттэй харилцах ажилтан Н.Хос -Эрдэнээс дараах зvйлийг тодрууллаа.
-“Нvхт тур” компанийн зvгээс ямар асуудлаар шvvхэд гомдол гаргасан бэ?
-Тєрийн ємчийн хорооны дарга асан Д.Цогтбаатарын шийдвэрээр “МИАТ” компанид катеринг/хоол хvнс нийлvvлэх/ нийлvvлэх тендерийг єнгєрсєн оны арваннэгдvгээр сард зарласан. Энэхvv шийдвэрийг хvчингvй болгохыг “Нvхт тур” компаниас нэхэмжлээд байгаа юм. Мєн МИАТ-д катеринг нийлvvлэх эрхийг хоёр жилээр сунгах хvсэлт тавиад байгаа.
-Шvvх хурал ямар шалтгаанаар, хэдэн хоногоор хойшилсон бэ?
-Хариуцагч талаас шvvгчээс татгалзах хvсэлтийг тавьсан. Энэхvv хvсэлтийг Ерєнхий шvvгч хvлээн авч шийдвэрлэх юм. Шvvх хурал хэзээ дахин товлогдох нь тодорхойгvй байна.
Л.Ганчимэг: “Нvхт тур”, “МИАТ” ХК-ийн асуудал нь иргэний эрх зvйн маргаан
Ингээд бид шvvх хурлын дараа “МИАТ”ХК-ийн итгэмжлэгдсэн тєлєєлєгч Л.Ганчимэгээс шvvгч Д.Халиунаас ямар шалтгааны улмаас татгалзах болсныг асуухад ““МИАТ” ХК катерингийн vйлчилгээний тендерийг олон улсад нээлттэй зарласан. Гэтэл “Нvхт тур” ХХК Захиргааны хэргийн шvvхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн явцад тус компани шvvхэд хvсэлт гаргасан. Ямар хvсэлт гаргасан бэ гэвэл тус шvvхэд “МИАТ” ХК-иас зарласан тендерийн vйл ажиллагааг тvдгэлзvvлэх, энэхvv хvсэлтийг нь анхан шатны шvvх хангаж шийдсэн. Vvний дараа “МИАТ” ХК гомдол гаргаад гомдлынхоо дагуу давж заалдах шатны шvvх тvдгэлзvvлсэн шийдвэрийг хvчингvй болгосон. Хэдийгээр хvчингvй болгох шийдвэр гаргасан ч гэлээ тендер цаг хугацаатай байдаг.
Тєрийн болон орон нутгийн ємчийн бараа худалдах, худалдан авах хуулийн дагуу тендерийн зарлах хугацаа, тендерийн нээх хугацаа, гэрээ болон эрх олгох хугацаа гээд бvх зvйл хугацаатай байдаг учраас энэ бvхнээс шалтгаалж манай компанид цаг хугацааны хувьд тендерт оролцогчдод хvндрэлтэй нєхцєл байдал vvссэн. Хоёрдугаарт нь “МИАТ” ХК-ийн катерингийн vйлчилгээ єєрєєр хэлбэл, бизнесийн эрх ашиг хєндєгдєнє. Vvнтэй холбогдуулаад “МИАТ” компани ямар асуудалд шvvгчээс татгалзав гэхээр нэгдvгээрт, шvvх тендерийн vйл ажиллагааг тvдгэлзvvлэхээсээ ємнє нотлох нотлох баримтыг vнэлэх ёстой байсан Єєрєєр хэлбэл, нэхэмжлэгчийн шаардлагыг биелvvлсэн гэдэг утгаар нь энэ нь vндэслэлгvй байсан. Энэ тvдгэлзvvлэх захирамж нь vндэслэлгvй байсан гэсэн vг. Хоёрдугаарт “МИАТ”ХК-ийн байр суурь ерєнхийдєє захиргааны хэрэг биш ээ “Нvхт тур” болон “МИАТ” ХК-ийн хоорондын иргэний эрх зvйн харилцааны маргаан гэсэн. Ийм учраас захиргааны хэрэг vvсгэж, захиргааны хэргийн шvvхийн харьяалалд хамааруулж байгаа явдал нь vндэслэлгvй юм аа гэсэн учраас бид шvvгчээс татгалзсан. Хамгийн гол энэ нь шvvгчийн эрх мэдлийн асуудал шvv дээ. Юутай ч хариуцагчийн байр суурь ийм л байна. Бидэнд хуулиар олгогдсон эрх нь байдаг учраас тэрхvv эрхээ л хэрэгжvvлж байна. Харин энэ эрхийг яаж шийдэх асуудал нь Ерєнхий шvvгчийн эрх мэдлийн асуудал” гэлээ.
Тэгэхээр Захиргааны хэргийн 20 дугаар шvvх нотлох баримтыг vнэлэхээсээ ємнє дvгнэлт гаргаж тендерийн vйл ажиллагааг тvдгэлзvvлж “Нvхт тур”- ийн хvсэлтийг хангасан нь єєрєє хууль бус vйлдэл байжээ гэж харж болохоор байна. Аль эсвэл тус шvvхийн шvvгчид “Нvхт тур” ХХК-ийн мэхэнд орж ийм шийдвэр гаргав уу гэж хардаж болох юм.
Бид шvvх хурлын vеэр “Нvхт тур” ХХК-ийн ємгєєлєгч Н.Дуламсvрэнгээс болж буй vйл явдлын талаар асуухад ““МИАТ” ХК ямар учраас шvvгчээс татгалзав гэдэг ойлгомжгvй байна. Єєр тодорхой зvйл яримааргvй байна” гэсэн юм. Юутай ч тус компанийг тєлєєлєн шvvх хуралд оролцож буй ємгєєлєгч нь бидний асуусан асуултад хариулт єгєхєєс татгалзсан юм.
Сvvлийн арав гаруй жилийн хугацаанд “МИАТ” ХК-ийн катерингийн vйлчилгээг монополь байдлаар дангаараа эзэрхсэн тус компани дараагийн аж ахуйн нэгжvvдэд боломж олгохгvйгээр ийнхvv шvvхцэлдэж, дахин энэхvv хоолны vйлчилгээг авахаар улайрч байна. Тvvнчлэн далайд дусал нэмэр гэгчээр Захиргааны хэргийн 20 дугаар чухам яагаад “Нvхт тур” ХХК-ийн шvvхэд гаргасан хvсэлтийг хvлээн авч хангасан бэ гэдэг нь ч хэн хvний сонирхолыг татаж эхэлж байна.
Жилд гурван тэрбум тєгрєгийг зvгээр л “МИАТ” ХК-иас сул авдаг Д.Хоржав захирал аргагvй л тєрийн ємчит компаниас илvv эрх мэдэлтэй гэдэг нь ч харагдаж байна. Хэрвээ дараагийн шvvх хуралд шvvгч нар vнэн зєвєєр нь шийдэж чадвал “МИАТ” ХК-ийн санхvvд ихээхэн дэмжлэг vзvvлэх нь лавтай.
2014 онд Зам тээврийн яамны тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа “МИАТ” ХК-ийг “Нvхт тур”-иас катерингийн vйлчилгээний гэрээгээ цуцалж хуулийн хяналтын байгууллагад шалгуул гэсэн нэгэн шаардлага хvргvvлж байсан.
Гэтэл тvvний єгсєн шаардлагыг тухайн vед хэн ч биелvvлэлгvй тэдэнд єнєєдрийн энэхvv боломжийг олгосон гэж ойлгож болно. Яг vнэндээ хувийн хэвшлийн нэг компани нь тєрийн ємчит компанийг даапаалж шvvхэд гомдол гаргасан нь монголын иргэний агаарын тээвэрт ийнхvv ганцаараа монополдож гурван тэрбум тєгрєгийг єєр ямар ч хvн авах ёсгvй гэж vзэж байгаа бололтой. Тэгэхээр аль ч засгийн vед “МИАТ”ХК-ийн катерингийн vйлчилгээг дангаараа эрхлэх ганц єв залгамжлагч нь“Нvхт тур” ХХК, болох ёстой гэж vv.
Эх сурвалж:

Холбоотой мэдээ
Comments are closed.
