Дэлхий дахиныг цочроосон аймшигт эбола вирусаар хэдэн мянган хүн амь насаа алдсан юм. Эбола вирусын эсрэг вакцингаргаж авахаар хэд хэдэн туршилт хийгдэж амжилтгүй болсон саяхан Японы эрдэмтэд уг вирусын эсрэг вакциныг амжилттай туршжээ. “Фавпиравир” нэртэй тус вакциныг эбола вирусаар өвчилсөн 80 гаруй өвчтөнд туршиж үзсэнд нас баралтын түвшинг бууруулж, биеийн эсэргүүцлийг илүү хурдан нөхөн сэргээсэн байна. Эбола вирусын эсрэг эмийг гарган авсан эмийн компанийн албаны хүмүүсийн мэдээлж буйгаар эмийн нөөц 20 мянга гаруй хүнд хүрэхээр хангалттай байгаа гэжээ. Вакциныг бага болон их тунгаар эбола вирусын халдвартай сармагчин дээр туршиж үзсэн байна. Эбола вирусын эсрэг вакцины туршилт дөрвөн үе шаттай явагдана. Дараагийн хоёр, гурав дахь туршилтуудыг эрдэмтэд Баруун Африкийн орнуудад турших юм. Эболагийн халдвар хүчтэй тархаж буй газарт л түүний үр нөлөө илүү мэдрэгдэнэ хэмээн эрдэмтэд үзэж байгаа юм. Туршилт амжилттай болж чадвал Их Британи улсын эрдэмтэдтэй хамтран хэдэн саяар нь вакциныг үйлдвэрлэх боломжтой талаар BBC мэдээлжээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.