Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэгтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар, замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор авто машины улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар сарын 8, 15-ны ням гарагт, авто машины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол 2015 оны хоёрдугаар 14-ний бямба гарагт 10.00 цагаас 20.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийгдэхээр заасан.
Иймд таны автомашины улсын дугаарлалт тэгш тоогоор төгссөн бол өнөөдөр замын хөдөлгөөнд оролцохгүй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.