antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2015 Comments are off

Буухиа автобус иргэдэд үйлчилнэ

нийтлэсэн Admin

bussНийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулахаар болсон.

Энэ хүрээнд “Дэнжийн 1000”, “Нарантуул” зах руу өнгөрсөн амралтын өдрүүдэд буухиа автобус явж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын  7, 8, 14, 15-ны амралтын өдөр “Дэнжийн 1000” руу М:28, М:33, М:36, М:42 чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ. Мөн “Нарантуул” худалдааны төв рүү эдгээр амралтын өдөр 10, 11, 12, 14, 16 цагаас Орбит, Нарангийн гол, Тахилт, Улаан хуаран, Шархад, Бэлх, Чингэлтэй, Дэнжийн 1000, Яармаг, Нисэх, Баянхошуу, Ханын материал чиглэлийн буухиа автобус явуулах бол 11, 12, 13, 15, 17 цагт “Нарантуул” захаас нийтийн тээвэр явна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car