antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 8, 2011 Comments are off

УУЛ УУРХАЙ ДАХЬ МӨНГӨНИЙ ЭЗЭД ХЭН БЭ

нийтлэсэн Admin

Монгол Улс ашигт малтмалын асар их нөөцөөрөө гаднынхныг даллах болоод удаж байна. Газрын ховор элементийн баялгаараа л гэхэд БНХАУ-ын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж буйг АНУ-ын Геологийн албанаас тогтоогоод байгаа. Тэрхүү газар доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бидэнд гаднын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ баялгаа эргэлтэд оруулах хангалттай хөрөнгө бидэнд байхгүй. Аливаа өндөр хөгжсөн орны жишгээс харахад гаднын хөрөнгө оруулалтыг татаж тодорхой төвшний хөгжилд хүрсний дараа бодлогоо өөрчилж явдаг байна. Тэгээд ч манайх шиг хөгжиж буй ихэнх орон нь тухайн үйлдвэрлэлийн суурийг тавих, ажилгүйдлийг багасгах, технологийн шинэчлэл хийх ач холбогдолтой уул уурхай, үйлдвэрлэлийн салбартаа хөрөнгө оруулагчдын хувьд нээлттэй байдаг.

Гадаадын хөрөнгө оруулалтын газраас авсан мэдээллээр бол хөрөнгө оруулалтын тэргүүлэх салбарыг уул уурхай “өнгөлж” яваа бөгөөд тус салбарт нийт хөрөнгийн 69.1 хувь нь шингэжээ. Дээрх тооноос ч тэр, “Dis cover Mongolia”, “Coal Mongolia”, “Metals Mongolia” зэрэг олон улсын чуулганд оролцогчдын тооноос ч бид гаднынхныг гуйдаг биш хө рөнгө оруулагчид өөрсдөө гуйж ирдэг болсныг харж болохоор. Оюутолгой, Таван толгой тэргүүтэй ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад чиглэсэн төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уул уурхайн салбарт хийгдэж буй гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ эрчимтэй нэмэгдэж буйг хэн хүнгүй мэдэх болсон. Монгол Улсад 1990 оноос хойш нийт 37 улсын 391 компани геологи, уул уурхай, эрэл хайгуул, олборлолт, газрын тосны салбарт хөрөнгөө оруулжээ. Тэдний 132 буюу 33.8 хувийг БНХАУ-ын компани эзэлдэг аж. Үүний дараагаар ОХУ-ын 60 компани 15.35 хувийг эзэлж байна. Гуравдугаарт, БНСУ 28 компанитайгаар жагсаж байгаа гэнэ.

Хачирхалтай нь АНУ-ын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани Монголд ердөө 19 бий боловч 2007 оноос хойш нэгээр ч нэмэгдээгүй гэх тоо байх юм. Уул уурхайн салбараараа ч дэлхийд тэр гүүлдэг Австрали улсын 10-хан компани бий гэх тооцоог Гадаадын хөрөнгө оруулалтын газрын статистикаас хараад гайхшаа барав. Уул уурхайн салбарт Сингапур, Украин, Чех улсын хөрөнгө оруулалттай тус бүр тав, ХБНГУ, Австри, Унгар, Беларусийн хөрөнгө оруулалттай тус бүр хоёр, Польш, Франц, Шинэ Зеландын хөрөнгө оруулалттай тус бүр нэг компани үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ. Түүнчлэн өнгөрсөн онд БНХАУ, Канад, Австрали, Беларусь зэрэг орны 14 компани шинээр бүртг үүлжээ. Энэ оны есдүгээр сарын байдлаар Хятад, Польш, Нидерланд улсын хөрөнгө оруулалттай Монголд үйл ажиллагаа явуулж буй компанийн тоо 17-гоор л бүл нэмжээ.

НҮБ-ын Худалдаа хөгжлийн байгууллагаас гадаадын хөрөнгө оруулалт шингээх чадварыг үнэлэхэд Монгол харьцангуй өндөр чадавхтай орны тоонд багтсан гээд байгаа. Түүнчлэн үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдол бү хий ашигт малтмалын баялгийг гаднынхан олборлоход холбогдох яамнаас зөвшөөрөл авах, тодорхой нөхцлүүдийг биелүүлэх шаардлагтай болдог баймаар. Аливаа оронд гаднын компани хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулахын тулд бүртгүүлэх учиртай. Тэгэхээр нүднээс далдуур өнгөрнө гэж баймааргүй. Гэтэл бид Монголд гаднын компаниуд алт, нүүрсний орд эзэмших болж, нөөцөө тогтоолоо гэж өдөр тутам сонсох болоод удаж байна шүү дээ. Хууль эрх зүйн орчинд ч төр, засгаас бодлогоор анхаарах болсон.

Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрийн салбар луу чиглүүлэх бодлогыг баримтална гэж дуулгаад буй. “Metals Mongolia” чуул ганы үеэр ЭБЭХ-ний сайд Д.Зоригт уул уурхайг Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар бол гон тодорхойлсныг онцолсон. Тиймээс ч хөрөнгө оруулагчдад байгаль орчинд сөрөг нөлөө багатай, тэргүүний техник, технологи нэвтр үүлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх таатай нөхцөл бүрдүүлэхийг чухалчилж байгааг дуулгасан. Түүний хэлснээр хүнд аж үйлдвэрт 200 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулж буй дотоод, гадаадынхантай тогтвортой байдлын гэрээ байгуулах, хүнд аж үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг им портоор орж ирэхэд гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулаад байгаа юм билээ.

Уул уурхайн салбарт тулгуурлаж хөгжих гэж буй бол гаднын хөгжилтэй орны туршлага, техник технологиос будаа идэх нь бидэнд ашигтай. Учир нь олон улсын туршлагаас харахад хөрөнгө оруулалт нь эдийн засгийн хөшүүрэг болдог аж. Олон улсын корпорациуд тухайн үйл ажиллагаа явуулж буй орондоо шинэ технологийг нэвтрүүлж байдаг. Тэд энд үйл ажиллагаа явуулахдаа байр түрээсэлнэ, цахилгаан, дулаан ашиглана, татвар төлнө гэх мэтээр давуу тал олон. Гэсэн ч зарим нэгэнд гаднынхан хамаг “юмыг” маань авчихаад гараад явчих юм биш биз гэсэн хардлага төрдөг нь нууц биш. ГХОГ-ын мэргэжилтний хэлснээр гаднын хөрөнгө оруулалт хэтэрлээ гэх хэмжээнд хүрээгүй байгаа гэсэн.

Харин Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун “Уул уурхайн сал барын экспортын бүтээг дэхүүн болон гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлтийн нөлөөгөөр төлбөрийн тэнцэл ашигтай гарч, валютын цэвэр албан нөөц эрчимтэй нэмэгдэж байгааг дуулгасан. Иймээс ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2009 онтой харьцуулахад чангарч, улмаар тогтворжоод байна. Хөрөнгө оруулалтын их хэмжээний урсгал, валютын ханшны хэлбэлзлээс үүдэн манай улсын дотоод эрэлт огцом өсөж, дунд хугацаанд инфляцын төвшин дээшлэх магадлал өндөр байна” гэж байв. Тэгэхээр бас хөрөнгө оруулалтыг зүй зохистойгоор татах хэрэгтэй гэсэн үг бололтой.

Ц.БОЛОРМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car