Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2015 оны 02 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 10-12 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Холбоотой мэдээ
Comments are closed.