2015 оны хоёрдугаар сарын 4-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голынсав газраар 11-16 хэм, говийн бүс нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 885 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2015 оны хоёрдугаар сарын 5-наас хоёрдугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 6-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 7-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын талаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 6,7-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 22-27 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.