antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 2, 2015 Comments are off

Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээний зөөврийн аппараттай боллоо

нийтлэсэн Admin

orhНийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой өнгөрсөн оны 11 дүгээр сард  хамтран ажиллах санамж бичиг, Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээний  дагуу  БНСУ-ын Руйсанса корпораци Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийн  эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг 3 жилийн нөөцтэйгээр буцалтгүй тусламжийн хүрээнд  хүлээлгэн өглөө.
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн  Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат , Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бүн, Монгол дахь Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бүн, Хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон холбоо”-ны тэргүүн Б.Жаргал  болон Улаанбаатар хотын 7 дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, 140 өрхийн эмнэлгийн эмч, менежерүүд  оролцлоо.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг  өрхийн эрүүл мэндийн төвүүдийг  тус тоног төхөөрөмжөөр хангаснаар дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ачаалалыг багасгах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, анхан шатны үзлэг оношлогоог түргэн шуурхай хийж, иргэд нэг цэгт төвлөрөн үйлчлүүлэхээс гадна өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. Мөн шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулах бөгөөд уг сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээр  үзлэг оношлогооны хариугаа авах, хянах  боломжтой болно. Энэхүү тоног төхөөрөмжийн нийт өртөг 493.300 ам долларын үнэтэй гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car